Нийгмийн

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

Ургац хураалт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 303.2 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 177.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189.0 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус тус хураан аваад байна.

May be an image of combine

Газар тариалангийн бүс нутгуудаар 10 дугаар сарын 15-16 өдрүүдэд  орсон хур тунадас болон нойтон цасны улмаас үр тарианы 64.0 мянган га, малын тэжээл 27.0 мянган га, тосны ургамал 43.0 мянган га талбайн хураалтын ажил түр зогсоод байна.Аймаг, сумуудад ургац хураалтын тооцоо нийлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд ургац хураалтын урьдчилсан дүн 10 дугаар сарын 30-ны өдөр гарна.

  1. Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэлт

Намрын ургацаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн 7 салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106.0 тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж нөөц бүрдүүлээд байна.

Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэлтийн мэдээ

Мөн намрын ургацын улаанбуудайн борлуулалт, хадгалалтыг дэмжих зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшил бүхий элеваториас гурилын үйлдвэрүүдэд 4 байршилд 23.0 мянган тонн, тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 4.5 мянган тонн элеваторийг тус тус түрээсээр ашиглуулж байна.  

  1. Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлт
No photo description available.

 Засгийн газраас хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, тогтворжуулах зорилгоор 4 төрлийн хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК хариуцан ажиллаж байна.

Нөөцөд авах төмс хүнсний ногоо нь газар тариалангийн нэгдсэн системд бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой, Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог  тариаланчдын гар дээрээс худалдан авах ажлыг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулан ажиллаж байна.

Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн 4,500 тонн, орон нутагт 2 аж ахуйн нэгжийн 7,500 тонн, нийт 12,000 тонн багтаамжтай, стандартын шаардлага хангасан, хөргүүр бүхий автомат системтэй агуулахуудад төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button