НИЙГЭМНийгэм мэдээ

Өчигдөр 126 хүнийг эрүүлжүүлжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр нийт 2244 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 679, гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 84, хулгайн 11 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 126 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 138 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button