НИЙГЭМНийгэм мэдээ

"Mercedes-Benz G320" машинтай Хэрлэн голын усанд суусан хоёр иргэнийг татан гаргажээ

Багануур дүүргийн тавдугаар хорооны нутаг Хөдөө хэсгийн Дивизийн гарам хэмээх газарт хоёр зорчигчтой суудлын автомашин Хэрлэн голын усанд живж байна гэсэн дуудлага 2026 оны 10-р сарын 22-ны өдрийн 01:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн ээлжийн алба хаагчдыг очиход "Mercedes benz G320" загварын суудлын автомашин “Хэрлэн голын усанд сууж, тус автомашины жолооч А /40 настай, эмэгтэй/, зорчигч Д /32 настай, эрэгтэй/ нар автомашин дотроо байсныг аварч, автомашиныг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button