Улс төрийн мэдээ
Шинэ томилгоонууд | Хэн нь хэн бэ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг, СХД-ийн ИТХ-ын даргаар Д.Идэрзаяаг томилсон. Тэдний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ, боловсрол, ажлын туршлагыг нь нэгтгэн хүргэе.
Чингэлтэй дүүргийг удирдах З.Төмөртөмөөгийн танилцуулга:
ХОМ
- Өөрийн орлого: ₮78 сая
- Гэр бүлийн орлого: ₮0
- Байр орон сууцгүй
- Автомашингүй
- Үнэт эдлэл: ₮150 сая
- Хадгаламж: ₮4.7 сая
- Зээлгүй
- Түрүү Инфо эжэнси ХХК-д хувьцаа эзэмшдэг
Төгссөн сургууль, мэргэжил
- 1995-2005 он Баянхонгор аймгийн 3-р дунд сургууль /БҮРЭН ДУНД/
- 2005-2010 он Соёл урлагийн их сургууль, Соёл урлагийн удирдлага /БАКАЛАВР/
- 20014-2016 он Сан дээд сургууль /МАГИСТР/
Ажлын туршлага
- 2006-2009 он “Их монгол” радиогийн Гүйцэтгэх захирал
- 2012-2013 он “Royal TV” телевизийн Гүйцэтгэх захирал
- 2013-2015 он “Zaluu.com” сайтын Гүйцэтгэх захирал
- 2010-2015 он НАМОХ-ны дэд ерөнхийлөгч
- 2014-2015 он ШӨХТГ-ын даргын зөвлөх
- 2015 оноос “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгч
- 2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх
- 2016 оноос СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016 оноос УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх
- 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх
- 2021-2021 Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
- 2021-2023 он Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч
- 2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
- 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон.
Сонгинохайрхан дүүргийг удирдах Д.Ундармаа
ХОМ
- Өөрийн орлого: ₮39 сая
- Гэр бүлийн орлого: ₮8.6 сая
- Нийтийн орон сууц 1, автозогсоол 1: ₮160 сая
- Суудлын жижиг машин Nissan Teana - 1: ₮6.8 сая
- Эзэмших-0.5012м2-1, Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-1: ₮90 сая
- Хадгаламж: ₮37 сая
- Авлага: ₮20 сая
- Зээл: ₮26 сая
Төгссөн сургууль, мэргэжил
- 1985-1995 он ЕБС-ийн 76 дугаар сургууль /БҮРЭН ДУНД/
- 1996-2000 он УБИС-ийн Ерөнхий боловсролын сургуулийн багш /БАКАЛАВР/
- 2001-2003 он Удирдлагын академи, Нийгмийн удирдлагын менежер /МАГИСТР/
Ажлын туршлага
- 1995-1999 он ЕБС-ийн 76 дугаар сургуульд Багш
- 1999-2001 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга
- 2001-2008 он Автобус III НӨҮГ-т Захиргаа хүний нөөцийн албаны дарга
- 2008-2018 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга
- 2018-2021 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
- 2021-2022 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын зөвлөх
- 2022-2024 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
- 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Дарга.
СХД-ийн ИТХ-ын даргаар томилогдсон Д.Идэрзаяа
Д.Идэрзаяа өмнө нь СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, “Хүнс хангамж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байжээ.
ХОМ
- Өөрийн орлого: ₮59 сая
- Гэр бүлийн орлого: ₮4.2 сая
- Нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1: ₮211 сая
- Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 - 1: ₮180 сая
- Хонь-283: ₮42 сая
- Эзэмших-605.5га-1, Эзэмших-700м2-1: ₮21 сая
- Үнэт эдлэл: ₮5.4 сая
- Хадгаламж: ₮3.5 сая
- Зээл: ₮10.4 сая
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.