Трампын рейтинг сонгуулийн өмнө багахан өссөн ч түүхэн доод хэмжээндээ ойрхон байна
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль өнөөдөр /2026.11.03/ явагдана. Тэгвэл тус сонгуулиас өмнө буюу даваа гарагт /2026.11.02/ “Reuters” агентлаг, “Ispos” фирм хамтран явуулсан санал асуулгын үр дүн нийтлэгджээ. Тус санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг 32 хувь байсан юм. Энэ нь өнгөрсөн санал асуулгын 31 хувиас бага зэрэг өссөн үзүүлэлт болов. 31 хувь нь Трампын рейтингийн түүхэн доод хэмжээ юм.
Хоёрдугаар сард Трамп Израилын хүслээр Иранд цохилт өгснөөр дэлхий даяар инфляц нэмэгдэж, түлшний үнэ өссөн. Энэ өсөлт АНУ-д ч мөн адил ажиглагдаж байгаа. Трамп болон Бүгд найрамдах нам 2024 оны сонгуульд ялалт байгуулахдаа амьжиргааны түвшин хүндрэлтэй байгаа явдлыг шүүмжлэн, бууруулна хэмээн амлалт өгч гарч ирсэн. Гэвч Трамп Израилын хүслээр дайн эхлүүлж, тус мөргөлдөөний улмаас дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээний хамгийн чухал цэг хаагдсан билээ.
“Reuters” болон “Ispos”-ийн санал асуулгаар сөрөг хүчин болох Ардчилсан намын рейтинг 46 хувь байсан бол эрх баригч Бүгд найрамдах намын рейтинг 38 хувьтай байна. Ардчилсан нам найман хувиар илүүрхэж байгаа ч энэ нь өмнөх санал асуулгын 11 хувиас буурсан үзүүлэлт байв.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.