Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцлоо

Өнгөрсөн зургаадугаар сард didi таксины жолооч 50 настай, Монгол Улсын иргэн А нь 17 настай австрали охиныг хулгайлах буюу хууль бусаар саатуулсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдан баривчлагдаж байв. Түүний сэжиглэгдэн баривчлагдсан хэргийг шүүх хурал арваннэгдүгээр сарын 5-нд Сидней хотын орон нутгийн шүүхэд болж, хэрэгт огт холбоогүй болохыг тогтоон, цагаатгах шийдвэр гаргасан байна.
Иргэнийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байж, сэтгэл санааны болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор тус Элчин сайдын яамнаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэн болон түүний гэр бүлийнхэнд байнгын анхаарал халамж тавьж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж ирсэн. Мөн энэ хугацаанд Австралийн холбогдох хууль сахиулах болон шүүхийн эрх бүхий байгууллагуудтай удаа дараа харилцаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа буюу арваннэгдүгээр сарын 9-нд Ё.А гэр бүлийн хамт Канберра хотод хүрэлцэн ирж, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яаманд талархал илэрхийлсэн байна. Элчин сайдын яам Австралийн хууль сахиулах болон шүүхийн байгууллагуудад хэргийг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэсэнд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадад яваа монголчуудаасаа болоод л хар бараан мэдээ их дуулдах юм, гэхдээ үнэн зөв нь олдож байгаад баяртай байна
Zuv buruu ni todorhoi bolood tsagaatgagdaj baigaa ni yamai daa, huniig sh шууд буруутай болгож харлуулах амархан шүү
Диди таксины жолооч нар гадаадад үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг юм билээ, буруугүй болж байгаад сайн хэрэг
Gadaadad yavj baigaa humuus mini bitgii iim yumand orj baigaarai, bolgoomjtoi l baih heregtei shuu
Элчин сайдын яам нь ямар ч байсан анхаарал тавьж ажилласан юм байна, сайн хэрэг байна
Буруугүй нь тогтоогдсон юм чинь одоо гэр бүлээрээ сайхан тайвширч дээ, аз болоход шүүх нь шударга ажиллажээ
Монголчууд маань гадаадад очиод хууль дүрэм зөрчихгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна шүү
Tsagaatgagdaj garc irj baigaa ni saihan medee baina, gehdee ner tor ni yaah yum bэ
Австралийн шүүх ямар ч байсан шударга шийдвэр гаргажээ, манайхаар бол хэцүү л байх байсан даа
Hunii gazar yaj ch yavj medeh l юм, ямар ч байсан цагаатсан нь яамай даа
Элчин сайдын яамнаас анхаарал тавьж ажилласан нь яах аргагүй зөв алхам байжээ
Sonihohruulagch болгоний ugend itgeed humuusiig shuud buruuttaad baigaa ni buruu gedeg iig ene hereg haruullaa
Uursduu l bolgoomjtoi baigaa ni deer dee, hunii gazar yamar hetsuu юм бэ
Хүний нэр төрийг ингэж буруугаар гутаачихдаг улс орон олон болж дээ, болгоомж илүүдэхгүй
Шүүхээр тогтоогдоод цагаатгагдсан юм чинь одоо тайван амгалан байцгаах хэрэгтэй
Gadaadad yavj baigaa neg mongol hun bur l hairtai baidag yum shuu, buruugui ni todorhoi bolosond bayartai baina