НИЙГЭМНийгэм мэдээ
Хэнтий аймаг 10 жилийн дараа мэндэлсэн гурван ихэртээ байр бэлэглэлээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Д.Оюунсувд энэ оны долоодугаар сарын 9-ний өдөр Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төвд амаржиж, хоёр охин, нэг хүү төрүүлсэн юм. Улмаар Хэнтий аймагт 10 жилийн дараа гурван ихэр хүүхэд мэндэлсэн үйл явдал тохиосон. Тэгвэл өчигдөр буюу Монгол бахархлын өдөр аймгийн зүгээс гурван ихрийн гэр бүлд нэг өрөө орон сууц бэлэглэжээ.
Гурван ихэр хүүхэд мэндлэхдээ хоёр нь 2.5 кг, нэг нь 2.0 кг жинтэй байсан бөгөөд эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Ийнхүү Хэнтий аймагт арван жилийн дараа мэндэлсэн гурван ихрийн гэр бүл шинэ орон сууцтай боллоо.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.