Нийгмийн

Бизнесээ дараагийн түвшинд гаргамаар байна уу?

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас “Хөгжлийн шийдэл” НҮТББ-тай хамтран “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтыг харилцагчдадаа зориулан үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.

Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжиж, тогтмол орлоготой болсон үеэс бизнесээ дараагийн шатанд хөгжүүлэх шаардлага тулгарч, зээл, санхүүжилт татах, найдвартай түншлэл бий болгох, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, илүү өргөн зах зээлд нэвтрэх зэрэг бүхий л боломжуудыг идэвхтэй эрэлхийлж эхэлдэг.  Яг энэ үед чухам “хаанаас эхлэх вэ?”, “хэнд хандах вэ?” зэрэг тодорхойгүй асуултууд бизнес эрхлэгчдийн өмнө гарч ирдэг.

Эдгээр асуултад тодорхой хариулт, заавар зөвлөгөө өгч, бичиг баримтын шат дамжлага болон цаг хугацааны зардлыг хөнгөвчлөх зорилготой энэхүү сургалт 2026 оны 11-р сарын 23 болон 11-р сарын 30-ны өдрүүдэд болох юм. 

Сургалтыг семинар, кэйс судалгаа болон бодит жишээнүүд дээр тулгуурласан интерактив байдлаар Хүүхдийн 100 дахь ХААН Банкны Сөүл оффист 10:00–13:00 цагт танхимын хэлбэрээр зохион байгуулах бөгөөд бизнес эрхлэгчид дээрх 2 өдрийн аль нэгийг сонгон бүртгүүлэх боломжтой. 

Сургалтад хамрагдсанаар хувиараа болон бичил жижиг бизнес эрхлэгчид өөрт хамгийн хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг олон жилийн туршлагатай сургагч багш нараас системтэйгээр авах боломжтой.

Бизнесийн гараагаа зөв эхлүүлж, өсөлтөөр түүчээлэх бизнес эрхлэгч та 2026 оны 11-р сарын 19-ний өдрийн дотор  ЭНД дарж, эсвэл дараах  QR кодыг уншуулан бүртгүүлээрэй. 

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь дотоодын болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хөтөлбөрүүдийг жилийн турш зохион байгуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттойгоо уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

Холбоо барих:  [email protected] , 7515 3333 (4285,4587)

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button