“Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая, Б.Энхбаяр аа”
Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэвлэлд яриа өгөх үеэрээ “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлыг хөндсөн. Тухайлбал “Л.Оюун-Эрдэнэ намайг Авлигатай тэмцэх газарт өгөхдөө 800 гаруй хуудас материал дааж ядан оруулж өгсөн мэтээр ярьж байсан. Гэвч тэнд ямар ч 800 гаруй хуудас материал байгаагүй, ердөө 30 хуудас зүйл канондаж аваачиж өгсөн. Бас хоёр цагийн бичлэг байгаа гээд яриад байсан, тэр бичлэгээ өгдөггүй юм уу.
'Эрдэнэс Тавантолгой' ХК-ийн 110 сая ам.долларыг гаргах шийдвэрийг гаргасан хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байсан. Энэ шийдвэр гарсан 2019 онд миний бие ямар нэгэн албан тушаал хашаагүй, энгийн иргэн байсан” хэмээсэн юм.
Тэгвэл өнөө өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үүнд тайлбар өгч “Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочихоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн.
Сая мэдэгдэл хийхдээ Бодийн 110 сая доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино могой гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ.
Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа.
Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ. Орлуулж болохгүй. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ.
АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд 6 сар дарагдсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад Улсын Их Хуралд оруулчих.
Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая.
Н.Номтойбаяр миний хөгшин ч одоо наад сонсголоо хий, эсвэл боль.
УИХ-ын гишүүд бланк олж зурахгүй байна гэдэг нэг л ядмаг, чамд зохихгүй тайлбар болсон. Сайд болчихсон чинь хүнд байна гээд үнэнээ хэлчих ээ.
Б.Энхбаяр аа, учиргүй үнэнч хүн болж жүжиглээд бас хэрэггүй. Солигддог тоглоом шиг хуурмаг дүр чинь аль эрт илчлэгдсэн. Нэг нүүрний дор хоёр амьдралаар амьдраад хэрэггүй.
Хаана байна вэ, тэр Оюутолгойн 20 сая. Хаана байна вэ, нөгөө хил дээр зарсан газрууд. Хаана байна вэ, хүн алаад чандарласан асуудал.
Бодийг хаацайлж мөнгө олж, албан тушаал ахисан шиг, 14 давхарын дээрэм гэж байгаад Эрдэнэтийн 6 сая долларын авилгын асуудлыг хааж, ял наймаалцаж, дундаас нь мөнгө хуссан асуудал чинь ч бас удахгүй тодорхой болно.
Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая.
Олонх болчихоод цөөнхтэй хамтарлаа, Б.Чимэд багшийн Үндсэн хуулийн зарчмыг зөрчлөө гэсээр байгаад хамтарсан Засгийн газрыг унагаасан. Одоо улс орноо хар, эдийн засгаа хар.
Ялсан, 35 хувийн рейтингтэй намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэж өгсөн. Өнөөдөр хэдэн хувь болж буурсан байгааг эрхэм ХЭГ-ын сайд та мэдэх үү.
“Зөв хүн – Электорат” хөдөлгөөн улс төрийн даалгавраа биелүүлж, энэ намыг хагалж дуусгаж байх шиг байна. Одоо хангалттай биш үү.
ХЭГ-ын сайдыг би ч хийж байсан. ЕС-аа дэмжиж, улсын ажлыг урагшлуулдаг алба болохоос хов зөөж, хоолойг нь боодог алба биш шүү.
Өнөөдөр харамсалтай нь чи биш, ЕС Учрал чиний өмнөөс ХЭГ-ын ажлыг хийж байна” гэв.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын N° 1 хулгөйч Хүрэлсүх, N°2 Данх, 3 дах нь Нянгар ...