НИЙГЭМНийгэм мэдээ

Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна

15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна. 

Хур тунадас: Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Өмнөговийн баруун, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завхан, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.2-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -18...-23 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн,

Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6...-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хот орчмоор үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна. 

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button