НИЙГЭМНийгэм мэдээ

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монголын Зохиолчдын Эвлэлээс энэ ойн хүрээнд анх удаа Д.Нацагдоржийн нэрэмжит хүүхдийн зохиолын улсын уралдааныг зохион байгуулжээ. Мөн “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран “Их бичгийн хүмүүн Нацагдорж” сэдэвт түр үзэсгэлэнг зохион байгуулж, их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг олон нийтэд сурталчлав.

Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр их зохиолчийн 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан байна. Цаашид уламжлалт “Болор цом”, “Утгын чимэг” наадмуудаа мөн их зохиолчийнхоо 120 жилийн ойн хүрээнд зохион байгуулах аж.

Монголын Зохиолчдын Эвлэлээс энэхүү ойн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй хамгийн том, урт хугацааны ач холбогдолтой ажлын нэг бол Д.Нацагдоржийн музейг сэргээн засварлаж, үйл ажиллагааг нь сэргээх явдал юм. Их зохиолчийн 60 насны ойгоор ашиглалтад оруулж байсан тус музейг сэргээн засварлах ажлыг энэ жилээс эрчимжүүлж, зураг төслийг нь боловсруулан холбогдох яаманд хүргүүлсэн байна.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button