Улаанбаатарт ялимгүй цас орж, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Дорнодын зарим хэсэг, Сэлэнгэ аймгийн зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нийслэлд маргааш үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ.
Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, хотын бусад хэсгээр 14-16 хэм хүйтэн байна. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байх төлөвтэй.
ОРОН НУТАГ:
Улсын хэмжээнд хүйтний эрч чанга хэвээр байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм хүйтэн байна.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байх аж.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм хүйтэн байна. Харин Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
АНХААРУУЛГА: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, тал, хээрийн бүсэд салхи ширүүсэх тул малчид, иргэд, тээвэрчид зам, даваа, гүвээнд үүсэх халтиргаа гулгаа, мөстөлтөөс сэрэмжлэхийг анхааруулж байна.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.