Улс төрийн мэдээ
ЭЗБХ: СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөхийг 63.6 хувиар дэмжлээ
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнээр УИХ-ын чуулганд танилцуулахаар болов.
Түүнийг хоёр долоо хоногийн чөлөөлөхөөр ЭЗБХ дэмжсэн ч УИХ-ын чуулганаар дэмжигдээгүй. Иймд УИХ-ын дарга асуудлыг дахин хэлэлцүүлэхээр болсон байдаг.
Тухайн үед УИХ-ын дарга С.Бямбацогт "ББСБ-ын зээлийн хүү жилийн 60%-д хүрч банк бусын мөнгө хүүлэлт иргэдийг сөхрөөж байгаа тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн ч гишүүд дэмжсэнгүй" хэмээж байсныг энд сануулъя.
Өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.