Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчилж, насанд хүрэгчдийн 546, хүүхдийн 238 нэр төрлийн эмийг багтаалаа

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг 2026 оны тавдугаар сард шинэчлэн баталжээ. Хуульд заасны дагуу хоёр жил тутам шинэчилдэг тус жагсаалтад насанд хүрэгчдийн 546, хүүхдийн 238 нэр төрлийн эмийг тусгасан байна.
Тодруулбал, насанд хүрэгчдийн жагсаалтад 44 нэрийн эм нэмж, 85 нэрийн эмийг хассан бол хүүхдийн жагсаалтад 22 нэрийн эм нэмж, 30 нэрийн эмийг хасжээ. Жагсаалтыг шинэчлэхдээ эмчилгээний үр нөлөө нь нотолгоонд суурилан батлагдсан, олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн зааварт тусгагдсан эмүүдийг сонгосон байна. Мөн хуульд заасан есөн зарчим болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалтад үндэслэсэн 17 шалгуураар үнэлжээ.
Шинэчилсэн жагсаалт нь эрүүл мэндийн байгууллагуудын эмийн сонголт, хүртээмжийг сайжруулах, иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Б.Гэгээ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.