ЭРҮҮЛ МЭНД

Хөвсгөл аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумд коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ.

Иймд Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 11-нээс 2020 оны хоёрдугаар сарын 13-ыг хүртэлх хоёр хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байхыг иргэдээс хүсчээ.

Үүний сацуу коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос дараах арга хэмжээнүүдийг авав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button