НийгмийнЭРҮҮЛ МЭНД
ДЭМБ: Хавьтлын тусгаарлалтыг 14 хүртэлх хоногоор үргэлжлүүлэх хэрэгтэй

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд тус вирусийн халдвар /2020.02.18/ 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас 5 нь нас барсан. Маш хүнд гэж оношлогдсон өвчтөнд нас баралт 49 хувийн байгаа.
Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн. Халдвар нэг хотоос маш хурдацтайгаар тархсан. Үүний улмаас 1,000 ортой эмнэлэг барих, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчлах гэх мэтээр эрчимтэй арга хэмжээ авсан ч дэгдэлт байсаар байгааг албаныхан онцлов.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.