НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: Говьсүмбэрт хоёр, ХӨСҮТ-д гурван тохиолдлыг тусгаарлан шинжилж байна

Гадаад дотоод аялсан иргэдийн тухайд өөрсдийн хүсэлтээр эмнэлгийн байгууллагад хандах нь их байгаа тул шалгаж, хянахад хялбар байгааг хэлэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
2020 оны хоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Говьсүмбэрт 2, ХӨСҮТ-д 3 тохиолдол илэрснийг тусгаарлаж, яг одоо шинжилж байгаа. Хариу гармагц ээлжит хуралдаанаар мэдээллэнэ.
Түүнчлэн /2020.02.16/ тусгаарласан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан болохыг хэлсэн юм. Говьсүмбэр аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн хувьд ч эрүүл мэндийн байгууллагад өөрсдөө хандсан бөгөөд нэг нь БНСУ, нөгөөх нь Тайвань улсад аялаад ирсэн тул эмнэлэгт ханджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.