ЭРҮҮЛ МЭНД
ХӨСҮТ: Тусгаарлагдсан гурван хүнээс халдвар илрээгүй

ЭМЯ-наас ковид-19 вирусийн халдвар гарсантай холдбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан гурван хүнээс ковид-19 вирусийн халдвар илрээгүй. Одоогийн байдлаар тусгаарлагдсан хүн байхгүй хэмээх мэдээллийг өгөв.
Түүнчлэн баярын өдрүүдэд вирусийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул иргэдийг амны хаалтаа зүүж, гараа ариутгах, айлаар хэсэхгүй гэртээ даруухан шинэлэхийг мэргэжилтнүүд зөвлөв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.