НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Манай улсад Ковид-19 халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй

Эрүүл мэндийн яамнаас олон улсад тархсан Ковид-19 вирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан:

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

БНХАУ-ын Ухань хотод халдварын тоо буурч байгаа хэдий ч, бусад улс оронд халдварын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд хэрвээ манай улсад ковид-19 халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй байна гэж дүгнэсэн  

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

"/2020.02.20/ өдрийн байдлаар Ковид-19 вирусийн халдварын 75,292 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс БНХАУ-аас гадна дэлхийн бусад улс оронд 1,900 тохиолдол, 5 нас баралт гарсан байна. Хятад улс сүүлийн дүн мэдээгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгтгэж ирүүлээгүй байна. Ойрын өдрүүдэд шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч энэ цаашид буурна гэж тооцоолоход эрт буюу тогтворгүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

манай улс битгий тусаарай

Зочин Бат эрдэнэ
Зочин Бат эрдэнэ

манай улс битгий тусаарай

Холбоотой мэдээ

Back to top button