ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Япон улсаас 2000 ширхэг оношлуурыг илгээлээ

Япон улсын халдварт өвчин судлалын үндэсний төвийн харъяа Токио хотын Мусашимураяма хот дахь Вирусийн төв лаборитороос шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний 2000 ширхэг PCR оношлуурыг Япон улс дахь Монгол Улсын ЭСЯ-ныхан хоёрдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, өнөөдөр Монгол Улс руу илгээжээ.

Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өмнө нь буюу энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 200 ширхэг, хоёрдугаар сарын 10-ны өдөр 1000 ширхэг PCR эмнэлзүйн оношлуур, оношилгооны бэлдцийг манай улсад нийлүүлсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: Япон улс дахь Монголын ЭСЯ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button