ЭРҮҮЛ МЭНД
Коронавирус тусахаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
Шинэ коронавирус (COVID-19) ахмад настан, чихрийн шижинтэй, артерийн даралт ихтэй, хавдартай, зүрх, судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгээд, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа хүмүүст бусдаас хүнд тусаж байгааг ДЭМБ анхааруулж байна.
Иймд АХМАД НАСТАН, АРХАГ ӨВЧТЭЙ ХҮН:
- Эмчийн хяналтад тогтмол байх
- Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
- Холбоо барих хүний утасны дугаараа мэддэг байх
- Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
- Халуун, бүлээн шингэн их уух
- Сайн унтаж амрах
- Тайван, стрессгүй, ядрахгүй байх
- Дулаан хувцаслах, даарахгүй байх
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Олон нийтийн газраар явахгүй байх
- Амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төвийн 103, СЭМҮТ-ийн 18002000 утсаар зөвлөгөө авах эсвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.