НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Вакцинаас өөр дархлааг дэмжих зүйл дэлхий дээр одоогоор байхгүй

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүний бие организмын дархлааг вакцинаас өөр найдвартай хамгаалах зүйл үгүй гэв. Вакцин хийлгэснээр тухайн вирусийн өвчнийг 70-75 хувь л хамгаалж чадах аж. Гэвч иргэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зааврын дагуй зохистой хэрэглэснээр тодорхой үр дүнд хүрэх боломжтой. Гэвч иргэдийн тэргүүн анхаарах зүйл бол дор бүрнээ хувийн ариун цэврээ сахих явдал юм. Цоо шинэ төрлийн вакциныг гаргаж авахад ямар ч тохиолдолд 1.5-аас 2 жилийн хугацааг зарцуулдаг тул энэ хугацаанд шим тэжээлтэй хүнс хэрэглэж, ариун цэвэр сахих хэрэгтэйг АШУҮИС-ийн ШУТГ-ын судлаач, мэргэжилтэн, АУ-ны доктор, дархлаа судлаач Д.Мандахнаран зөвлөж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.