Таван настай охин жижиг өрөөнийхөө салхивчаар унаж нас баржээ
ТАЛИЙГААЧ ОХИН ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХАРТ АМЬДАРДАГ БАЙСАН
Баянгол дүүрэгт таван настай Ц жижиг өрөөнийхөө салхивчаар унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, өчигдөр /2020.04.07/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны гадаа 4-5 орчим насны охин хүүхэд хэвтэж байна хэмээх иргэний дуудлага ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгалт хийсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн шинжээч эмчийн хамтаар хэргийн газарт үзлэг хийхэд хохирогч таван настай Ц болох нь тогтоогджээ. Тухайн байр нь хяналтын камергүй тул хэргийн шалгалтад хүндрэл учраад буй. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Мөн өчигдөр /2020.04.08/ БЗД-ийн нутаг дэвсгэрт орон сууцны таван давхрын тагтнаас дөрвөн настай Б унасан хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд биеийн байдал тогтворжжээ.

Эцэг, эх бага насны хүүхдийг асран халамжлах хууль ёсны үүргээ гүйцэтгээгүйн улмаас хүүхэд бэртэх, цаашлаад амь эрсдвэл хуулийн дараах заалтаар зохицуулагдана.
ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ ҮЛ БИЕЛҮҮЛСНЭЭС ХҮҮХЭД НАС БАРСАН БОЛ 2-8 ЖИЛ ХОРИГДОНО
Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйл. Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор хүүхэд тагт болон цонхноос унаж амь насаа алдах тохиолдол нэмэгддэг. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд сонор сэрэмжээ нэмэгдүүлж, цонх болон тагтандаа хамгаалалт хийлгэхийг НЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун сэрэмжлүүллээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдийн биеийн байдал тогтворжжээ гэсэн байна
taliigaach hvvhed 1 bish 13 dawharaas unsan