Д.Сүндий эхнэрээ зодсон гэх хэрэгт шалгагдаж буй нь ҮНЭН

“Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндийг гэргийгээ зоддог, хүчирхийлэгч гэх баримтууд “Бүрээ” нэртэй цахим хуудсанд нийтлэгдсэн. Тухайн мэдээлэл цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа Д.Сүндий өөрийн цахим хуудсааараа дамжуулан ингэж мэдэгдсэн.
Тухайн мэдэгдлийг хийснийх нь дараа бид Д.Сүндийтэй хэд хэдэн удаа холбогдохыг оролдсон ч тодорхой хариу өгөөгүй.
-Д.СҮНДИЙ: ЦАГДААД ГОМДОЛ ГАРГАСАН. ЭНЭ БОЛ ГҮТГЭЛЭГ-
Үүний дараа Д.Сүндийд удаа дараа зодуулсан гэгдээд буй эхнэр Н.Ундрах нь цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өгсөн.
“Намайг Нэргүйн Ундрах гэдэг. Өнөөдөр 2020.04.20 өдөр. АНУ-ын цагаар өглөө болж байна. Өнөө өглөө босоод Бүрээ гэх фэйсбүүк пейж дээр гарсан мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа. Тодорхой тайлбар хийж өөрийгөө танилцуулахгүй бол болохгүй юм байна гэж бодлоо. Гэр бүлийн маань хүнийг Д.Сүндий гэдэг. Бид хоёр 2008 онд анх “Нэткапитал” ББСБ-ыг хамтарч байгуулсан. Тухайн үед банк бусын санд 400 сая төгрөг байсан. Хүмүүс хэлдэг л дээ. Мөнгө хүүлэгч, луйварчин, мөнгө угаагч гээд. Бизнесийн талаар тийм юм ярихад дуугүй өнгөрч болно. Харин гэр бүлийн маань тухай зөндөө олон муухай сэтгэгдлүүд бичсэн байна.
Яаж огт танихгүй хүмүүсийнхээ, гэр бүлийнхээ талаар ийм зүйл бичиж болдог юм. Та бүхнийг миний оронд өөрсдийгөө тавиад үзээсэй гэж бодож байна. Би чинь өөрөө эх хүн. Би охинтой, ээжтэй хүн. Үүнийг миний ээж, охин маань үзэж байгаа шүү дээ. Охин минь хүртэл уншаад эмзэглээд байж байна. Хүчирхийлэл дунд амьдруулдаг, хавиргыг нь хугалсан гээд би ийм юм бичээд, тайлбар хийх гээд сууж байгаадаа өөрөө ч эмзэглэж байна. Сэтгэл санаа ч тайван бус байна. Сүндээгийн дагавар охин Жавзандулам гээд, би охиноо тэгэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Охин бид хоёр яг л сайхан ээж охидууд шиг харилцаатай. Энэ чинь залуу хүүхдэд хүртэл эмзгээр тусаж байгаа шүү дээ. Таны нөхөр 20 гаран насны жоохон охин авчраад, таны гэрт амьдарч байвал, та тийм амьдралыг тэвчих үү. Ямар эрүүл ухаантай хүн ийм амьдралыг тэвчих юм”.
Н.Ундрах Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн өргөдөл, Хэрэг бүртгэлийг хэрэг нээсэн баримт
Н.Ундрахын Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн хохирогчийн мэдүүлэг

Н. УНДРАХЫН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ: ТАРХИ ДОРГИЛТ, НҮҮР БОЛОН ЦЭЭЖНИЙ ЗӨӨЛӨН ЭДИЙН НЯЦРАЛ
Өнгөрөгч оны гуравдугаар сарын 27-нд Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ханхүү, тухайн үед 41 настай, Н.Ундрахын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг ГССҮТ-д очиж хийснийг мэдээлж байсан.
ДЭЛГЭГДСЭН БАРИМТУУД ХООСОН ЦААС БОЛЖ, Н.УНДРАХ ЮУНД БӨӨРӨНХИЙЛӨВ
Түүний лайваараа дамжуулан хэлсэн зүйлийг эхнээс нь дуустал сайн сонсоход, “Д.Сүндий намайг зодоогүй, зодож байгаагүй. Би цагдаад гэр бүлийнхээ асуудлаар огт хандаагүй” гэж хэлсэнгүй. Харин түүний оронд, лайвыг нь үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг л онцгойлон шүүмжилж, түүнд хэрхэн эмзэглэж буйгаа илэрхийлээд байх шиг. Хэрэв түүний нөхөр Д.Сүндий үнэхээр хүчирхийлэгч биш бол Н.Ундрах юунд ингэж бөөрөнхийлөв. Үнэхээр дэлгэгдсэн баримтууд ХООСОН ЦААС ТӨДИЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ юу эсвэл баримтны цаадах үнэнээс эмээв үү гэдэгт эргэлзэж буй хүн цөөнгүй.
-ЦАГДАА БОЛОН ПРОКУРОРЫН АЛЬ НЬ Ч ҮГҮЙСГЭСЭНГҮЙ-
Д.Сүндий болон Н.Ундрах нар нь цагдаа, шүүхийн хөдөлшгүй баримтыг үгүйсгэж, худал гүжирдлэг хэмээсээр буй. Бид энэ талаар тодруулахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийг зорив. Баримтаар Н.Ундрахын хэргийг 2019 оны гуравдугаар сарын 25-нд анх хүлээн авч, 31-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэх Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав “Хэргийн мэдүүлэг авч байна” гэх хариултыг өгөв. Тиймээс бид Хэрэг бүртгэх тасгийн дарга О.Баттөртэй уулзсан юм. Тэрбээр тухайн хэргийн тухай “Прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл задруулах боломжгүй. Хэргийг хариуцсан прокуророос нь зөвшөөрөл авах хэрэгтэй” хэмээв.
-Д.СҮНДИЙ ЭХНЭР Н.УНДРАХАА ЗОДСОН ГЭХ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БУЙ НЬ ҮНЭН-
Иймд бид Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт очиж, Д.Сүндий, Н.Ундрах нарын хэрэг дээр ажиллаж буй прокурор Одонтуяатай уулзах хүсэлт тавьсан ч туслахаараа дамжуулан “Хянагдаж буй хэргийн тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Тэгэхээр ямартай ч Д.Сүндий эхнэр Н.Ундрахаа зодсон хэрэгт шалгагдаж буй нь ҮНЭН бөгөөд цахим хуудсанд дэлгэгдсэн баримт үндэслэлтэй нь тодорхой болов.
Хэрэв эл хэрэг Д.Сүндий болон Н.Ундрах нарын хэлснээр гүтгэлэг бол цагдаа нар юунд өнөөг хүртэл чимээгүй байв. Хэргийг шууд үгүйсгээд, иргэдийн дундах эргэлзээг арилгахгүй байгаад гайхах хүмүүс цөөнгүй. Түүнчлэн 2019 онд болоод өнгөрсөн гэх эл хэргийн баримтыг хэн ямар зорилгоор гэнэт дэлгэв. Сонгуульд өрсөлдөхөөр өөрийгөө сойж буй Д.Сүндийг “намнах”-ын тулд дэлгэсэн нь үнэнд арай илүү ойртоно. Эл хэргийн үнэн мөнийг хууль цагдаагийн байгууллага илчлэх нь цаг хугацааны асуудал биз ээ.






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Barimt bhad yah we. Neg ch gesen huchirhiilegch shorond orj bwal niigemees tusdaa bwal sain bna
Одоо ингэж аашилж байгаа хүн гишүүн болвол дарагдахгүй нь
Угаасаа гишүүн болох ёс суртахуун байхгүй байна. Хууль зөрчдөг хүн яаж гишүүн болох вэ?
өөрийн гараар бичсэн баримт байсаар атал сүндийн дарамтад орж, үгүйсгэж ярьсан ч хэн үүнд үнэмшихэв. УИХ-ын гишүүд ЖДҮС-г хоослон зээл авч ББСБ-аараа мөнгө хүүлсэн. Тэгвэл мэргэжлийн мөнгө хүүлэгч их хуралд орж банктай болох хүсэлтэй
Сvндийгийн 2 дахь эхнэр Ундрах бас шударга биш муухай хvvхэн бна. Таарсан амьтад Угаасаа би ийм ергедел егеегvй гэж хэл чадахгvй утсаа оролдоод худлаа яриад бгаа нь андашгvй. Нехрее шударга гэчихжээ менгегvй бол vхлээ юу?
Их хуралд хүчирхийлэгч, гаж донтон, луйварчин өчнөөн төлөөлөл бий, бид одоо хууртахгүй . Мөнгө хүүлэгч данжаад хэрэггүй, зүгээр л эхнэрүүдтэйгээ хамт унтаад мөнгөө хүүл
Дэлгэрсайхан мөнгөтэй нь тэндээ л биз, гэлээ гээд дуртай хүнийхээ хавтаст хэрэгтэй танилцаад тараагаад бх зөв үү
Hen havtast hereg aldsan ter hünee olj bolno.
Сүндий гэгч хүн сүгийн талаар хэлэх муу үг алга. Энэ эхнэр Ундрах нь яасан бурангуй,доромжлуулаад сурчихсан боол шиг сэтгэлгээтэй хүүхэн бэ. Бас нэг хүүхэн авчраад хажууд нь амьдрахыг хараад, хавиргаа хэдэн удаа хугалуулаад салахгүй ...
Хөрөнгөө хуваагаад хүүхэд болон өөрт ноогдох хувиа аваад салах хэрэгтэй. Хууль ёсоор гэрлэсэн бол.
ene nohoin hujaa g###g henii mungiig ugaaj bank bus ajiluuldag um. ene chacgaa yaaj heden terbum olson baidag um, ter eh uusveriig ni bas shalgah heregtei.
Монголд минь эр ч эм ч хайраар ханилсан л бол үр хүүхэд, хань ижил, өөртөө үнэнч байж бөгснийхөө гажиг дон, сэтгэлийнхээ хирийг дарж зөв байж үр удамдаа нэр төртөй баймаар юм.ер нь эр завхай бол хүүхдүүдийнхээ саын сайхан явах замыг хаадаг
Цагдааг юунд буруутгаав.Шалгаж байгаа гэхээс өөр юу гэх байсан юм .Прокуророос асуусан бол болоо юм бишүү.Заавал тэр эргэлзээг цагдаа тайлж байх албагүй.Байгууллагын дотоод асуудалд оролцох шаардлага ч байхгүй.Ялгаж сураад бич.Сэтгүүлч нэр
Хэн ч буруутгаагүй асуухаар тэгж хэллээ гэж байна. Асууснаа бичихгүй бол хүмүүс асуухгүй яасан гэнэ. Асуугаад ийм хариулт өглөө гэх нь зөв. Шалгаж байгаа гэдгээ л хэллээ болоо биш үү? Гол нь ингэж асууснаар хэрвээ дээрх мэдээлэл огт худал э
Мэдээлэл болон баримт хуурамч бол цагдаа прокурор гол нь " шалгаж байна", " хянаж буй хэргийн тухай мэдээлэхгүй" гэж хариулахгүй. Харин тийм хэрэг манайд бүртгэгдээгүй байна гэж хариулна ! Сайн толгойгоо ажиллуул!
Эхнэр нөхөр 2 эвдрэлцээд эвлэрсэн эвлэрээгүй 2 хол хязгаарт сууж байгаа юм байна?би гишүүн болохоор хөөцөлдөж бна гээд үлгэрийн юм амлаа биз?сүндий ч одоо ганцаараа амьдраагүй нэгэн нялх сэнгүмтэй амьдарч байгаа ч байж магадгүй?ингээд хариу
Цагдаа хуулийнхан тийм хэрэг манайд бүртгэгдээгүй гэж хариулаагүйг бодоход үнэн л юм байна. Үнэн байхад эхнэр нөхө 2 хоюулаа худал ярьж. Худал ярьсан, бас мөнгө хүүлэгч хүчирхийлэгч, гэр бүлийн хууль зөрчин 2 эмэгтэйтэй хамт амьдардаг хүн у
яасан ч улс төрд таарахгүй. Хүмүүс минь сайн тогтоож авцгаа.
Олны үг ортой л байх.эхнэрээ шантаажилаад ийм ярь гэсэн байх.яасан нэр нүүрэндээ хайртай юм.ийм хүн өөрийгөө л хайрлахаас бусдыг бодохгүй.
Хүний хувийн амьдрал хэнд хамаатай юм бэ, цагдаа магдаагаар явж үнэн эсэхийг тодруулах гээд гүйж байдаг гай л байгаа даа. Монголчууд улс орныхоо төлөө, хүүхдийн эсрэг гэмт хэргийн эсрэг ингэж нэхэл дагал болж гүйж байгаасай.
СүндийББСБ мөнгө хүүлэлтийн тухай “ДУУЛИАНТ ХЭРЭГ” нэвтрүүлэг МАНамаас сонгуульд зориулж хийж байгаа юм шиг байна. Сүндий болоод тэдний гэр бүл тэнэг харагдсангүй. Ингэж ноцож буй МАН түүний бууны ноход болсон нэвтрүүлгийн эзэд л тэнэг хара
гэр булийн хучирхийлэгч их хуралд гарвал юу болох уу монго хуулэгчийн улайраад байгаа цаад цчир нь юу л бол иргэд минь ээ одоо их зуралд хувийн компаний захирал нэртэй хумуусийг сонгохгуй л баймаар хангалттай сонгож харлаа шуу дээ хувийнсон
сонирхолдоо хотлогдож юу хийж суудгийг бид хангалттай харла шуу дээ
Халиунаа гэж хэн бэ?