НИЙГЭМ

“Говийн зэрэглээ”-гийн байшин 40 жилийн дараа

“Говийн зэрэглээ” бол Монголын ард түмний зүрх, сэтгэлд хоногшсон алтан үеийн “өег” уран сайхны кинонуудын нэг. Сумын төвийнхний эгэл жирийн амьдрал, хөдөө орон нутагт шинэ тутам өрнөх соёл, олон түмний ажлын талаар өгүүлэх энэ кино одоогоос 40 жилийн өмнө буюу 1980 онд үзэгчдэд хүрсэн.

Сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслан нарын дүрээр дамжуулж залуусын зарчимч, шударга хөдөлмөрч чанар болон хөдөөгийн хүмүүсийн хүнлэг ёс суртахууныг харуулсан.

Киноны салшгүй дүр орон зай бол хашаандаа жижиг модтой багашаархан байшин. Зураг авалт Дундговь аймгийн Хулд суманд хийгдсэн байдаг.

Тэгвэл 40 жилийн дараа эл байшин дүнхийсээр байна. Гагцхүү хашаан доторх мод нь саглайтлаа ургасан харагдана. Цахим орчин дахь Монголчуудын хуучны дурсамж, санамжийг нь эргэн сануулж байна, багашаархан байшингийн зураг.

С.ЧИЧҮҮЛЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мод нь сайхан ургажээ. Гоё кино шүү !

Холбоотой мэдээ

Back to top button