НИЙГЭМ

Халдварын үед хэрхэн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ хийх вэ

ЭМЯ-наас коронавируст халдварын үед гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх талаар зөвлөгөө өгөв.

• Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
• Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
• Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих
o 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
o Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрд шинээр бэлтгэх
o Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
o Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
• Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
• Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
• Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх
Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button