Нийгмийн

Төрсөн эгчийнхээ хүүг зэрлэгээр хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа зодож хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Г.Л-д бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэв.

ХЭРЭГТЭН Г.Л ЯЛ АВЧ ТЭНСЭНГЭЭР СУЛЛАГДСАНЫ ДАРАА ХҮҮГИЙН АМИЙГ ХӨНӨӨЖЭЭ

Шүүгдэгч Г.Л нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр нэг жил 3 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байсан байна.

Улмаар шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанд, гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох бага насны буюу 3 настай Г.Г-н эсрэг байнга буюу “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ хүүхдийн нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Уг гэр бүлийн хүчирхийлэл бусдаас нуугдмал байдалтай даамжирч үйлдэгдсээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Г-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа зодож амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн байна.

ХҮҮГИЙН ТАРХИНД ЦУС ХАРВАЛТ ҮҮСЧ, БИЕИЙН БҮХИЙ Л ХЭСЭГТ ЗОДУУРЫН ХӨХРӨЛТ, БЯЦРАЛТ ҮҮССЭН БАЙЖЭЭ

“Тархины аалзан хальсан доорхи цус харвалт, цусан бүлэн, хуйханд цус хуралт, духанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт, баруун ташаан толгой, баруун дунд чөмөгний толгойд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун хөлөнд цус хуралт, баруун өвдгөнд цус хуралт, нурууны зүүн талд цус хуралт,  зүүн ташаан толгойд цус хуралт, зүүн өгзгөнд цус хуралт, зүүн гуянд зүүн шилбэний гадна хэсэгт цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулж алсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэж түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.

ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ЭХ 70 ХУВИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН, СЭЦГЭЦИЙН ХҮНД ЗЭРГИЙН ХОМСДОЛТОЙ БАЙСАН

Түүнчлэн талийгаач нь бага насны, хэл ярианы хөгжил муутай, биеэ хамгаалах чадваргүй, талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сэтгэцийн хүндэвтэр зэргийн хомсдолтой учраас хүүхдийнхээ эрхийг хамгаалах, хүүхдээ асран хамгаалах боломжгүй, өөрөө эх н.Р, хойд эцэг Ж.Г нарын асран хамгаалалтад байдаг, шүүгдэгч Г.Л-ын хамтран амьдрагч н.М нь 8 сартай өөрийн хүүхэд мөн талийгаачтай хамт амьдардаг боловч шүүгдэгчийн хатуу ширүүн, догшин зан авираас айж эмээн, цагдаагийн байгууллагад талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тухай бүрт нь мэдэгдээгүйгээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Эх сурвалж: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-20 12:53

Хүүхдийн байгууллага, нийгмийн ажилтан нь хаана явсан бэ?

зөв
зөв
2020-05-20 13:52

зөв дэмжиж байна шүүгч нарт баярл�##�аа

Зочин
Зочин
2020-05-21 09:54

Пязда иймэрхүү хулгайчуудад яах гэж тэнсэн өгөөд гаргаж байдым бээ? Засрашгүй үхдэл

Зочин
Зочин
2020-05-21 09:58

Төв аймгийн цагдаа хэсгийн төлөөлөгч гэдэг хувцасны голууд хаана юу хийж бсы

Холбоотой мэдээ

Back to top button