Нийгмийн

Г.Батзаяа: Монгол хүн хэдэн төгрөгний үнэтэй юм бэ

Хорт хавдар туссандаа сэтгэлээр унах бус харин ч эсрэгээрээ бодит байдалтай эвлэрч, эрэлхэгээр нүүр тулан “Би сугалаагаар хорт хавдар хожсон. Харин шагнал нь мянга мянган хүний итгэл найдвар байсан юм” хэмээн хорт хавдартайгаа өөдрөгөөр тэмцэж эдгэрсэн Г.Батзаяа эмнэлгээс гарч, өдгөө Эрээн хотод эх орондоо ирэх өдрийг хүлээж буй. Тэрбээр манай сайтад 2020 оны хоёрдугаар сарын 3-нд дэлгэрэнгүй ярилцлагыг өгч байсан билээ. Г.Батзаяа гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж, эмэгтэй хүний тэсвэр, тэвчээрийг үлгэрлэж байсан Б.Мөнхтуяа бүсгүйн нас барсан харамсалтай мэдээг сонсоод фэйсбүүк хуудастаа ийн бичжээ.

"Сайн байна уу? Энэ бичвэрийг хэнд хаяглахаа мэдэхгүй юм... 3 тэрбумаар наадам хийж, 3 тэрбумаар усан оргилуур бариад л, сонгууль гэж бужигнаад л завгүй байгаа эрх мэдэлтэй хүмүүст хаяглах гэсэн юм... Би яахав дээ хавдраа эмчлүүлж чөмөг шилжүүлэн суулгачхаад эмнэлэг одоо Монголдоо очиж хяналтанд байж болно гэхийн сонсоод ухаан тас гүйж гараад Эрээн хот-д ирсэн. одоо харин Монгол минь хэзээ хүлээж авах нь уу хүлээгээд л сууж байна. Энд 300 гаруй Монголчууд байна, 30 хувь нь л тусгаарлагдах мөнгөө төлсөн гэнэ харин төлөөгүй үлдсэн хүмүүсийг нь Монголд хүлээж авахгүй гээд л бужигнаад л байх шиг байна аргагүй дээ мөнгөгүй олон сар гадаадад гацсан юм чинь хармаанд нь юу л байв гэж... Өнөөдөр 3 хавдартайгаа тэмцэж байсан хүчирхэг бүсгүй тусгаарлалтын 21 хоногтоо нас барсан гэдэг гунигт мэдээг сонсоод энэ захиагаа бичиж сууна... Мэдэхгүй юм даа Монгол хүний үнэ хэдэн төгрөг юм болоо? Бид хэр үнэтэй болж байж баяр цэнгэл, усан оргил уураас илүү үнэд хүрч өөрсдийн тань анхаарлыг татах вэ? 3, 3 тэрбумаар өгөх зугаа цэнгэл чинь 3 хавдартайгаа тэмцэх бүсгүйн сүүлийн удаа охиноо харах аз жаргалтай тэнцэх юм уу? Надад хэлээд өгөөч? Монгол хүн хэдэн төгрөгний үнэтэй юм бэ?”

https://www.facebook.com/batuh.gandush/posts/3098892643540880

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-03 16:29

JIRIIN MGL HUN BOL UNEGUI BUYU NOHOINOOS CH DOR L BA DAA. HETSUU CH YUMDAA.

Зочин
Зочин
2020-07-03 17:09

Амeрикд хүнииг үнэгүидүүлвэл яадгииг дэлхиид харууллаа !?!?!?!?

Зочин
Зочин
2020-07-03 17:51

Edgerehee bodood hevtej bai hudlaa shoudaad

Бат
Бат
2020-07-03 19:33

Худлаа шоудаад гээд бичсэн тэнэгээ энэ өвчтэй хүү шоудаад яадгын жинхэнэ хуурамчаар шоудаад төрд гараад чам муу пялдагыг доромжлоод дээрэлхээд чиний эх орны баялагыг зараад чам шиг мангарыг дээрэлхээд байгаа хүмүүстээ наад үгээ хэл м�##�аа

Зочин
Зочин
2020-07-03 20:30

olon yum hutsalgui ovchinoo l bod bas olon yum hutsahtaigaa bolj g###g chin olnii buyan daagaarai

Бат
Бат
2020-07-04 17:14
Reply to  Зочин

Ийм муухай үгтэй бодолтой хүн чи хүнд мөнгө өгч туслаж чадлаа юу хүмүүсийн өгсөн буянд атаархаж үхлээ муу новш чинь

Зочин
Зочин
2020-07-04 09:28
Reply to  Зочин

Muuhai Mongol hun

Иргэн
Иргэн
2020-07-03 20:35

Заав�##� мөнгөөр хэмжих үнэтэй байхымуу? Үнэгүй байсан ч яадгын.
Хувь хүн өөрсдөө улс эх орон, нийгэмдээ гай дарамт бололгүй л амьдарчих. Өвчин туссан нь улс, төр, нийгмийн буруу гэж бархирдагаа болих хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2020-07-03 20:39

Хүн болгон бүх асууд�##�тай зүйлдээ улс эх орон, төр засаг, нийгмээ буруутгах үзэл их болж.
Хилийн гадна бгаа хүмүүс ав ав гэж хуцна, авсан хойно нь арай гэж олдсон тусгаарлах байр, хоолыг голж хуцна.

Иргэн
Иргэн
2020-07-03 20:42

Улс, төр засаг дотоод нөөц бололцоогоо үнэлээд сард хэдийг авч чадахын тэрэндээ тохируулж авч байна ш дэ.
Ямар сайндаа байр сав олдохгүй хулгана жоомтой байранд оруулчаад байна. Ойлгож үз.

Холбоотой мэдээ

Back to top button