Нийгмийн

Хурдан удмын адуунуудыг буудаж алаад, нядалжээ

Өнгөрөгч Баасан гарагт буюу энэ сарын 3-ны өдөр Хүй долоо худаг орчимд нутагладаг малчин Л.Энхтайван хурдан удмын 20-иод адуугаа хулгайд алджээ.

Улмаар уржигдар /2020.07.7/ Хуучин 22-ын товчооны ойролцоох төмөр замын хажуугийн сараалжин хашаан дотроос найман адууныхаа толгой, сэг зэмийг олсон байна. Энэ тухай тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа,

"Хориод адууны лав наймынх сэгийг олоод байна. Бүгдийг нь буудаж алсан байна лээ. Монгол хүн хэзээ малаа буудаж алдаг байлаа. Буудуулсан морьд хурдан удмынх байсан. Хүрэхээс ч хайран, зураг шиг л сайхан адуунууд байлаа. Үлдсэн морьдын толгой байгаагүй. Тэгэхээр хаа нэг тийш туусан байх. Шөнийн цагаар, үүр цайхаас өмнө найман адуу нядлаад ачна гэдэг нэг, хоёр хүний барах ажил биш” гэжээ.

Харин цагдаагийн байгууллагаас олдсон найман адууны толгой Л.Энхтайваных болох нь батлагдсан, хулгайчид хэргийн газарт тамхины иш ч үлдээгээгүй тул мэргэшсэн хүмүүс байх гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-10 08:51

Пээ ямар муухай нүгэл хийдэг хүмүүс вэ. Ингэтлээ монгол хүний ухамсар жудаг дор орлоо гэж үү. Хайран сайхан адуу.

Холбоотой мэдээ

Back to top button