НИЙГЭМ
Баянхонгорт 15 үхэр аянганд цохиулж үхжээ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн “Агуйт” гэдэг газар нутаглаж буй малчин Ц-ын 15 үхэр 07.14-ний өдрийн 16:00 цагийн орчим аянгад цохиулж үхжээ. Аянга буусан газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 78 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т юм байна.
Тус мэдээллийг 07.15-ны өдрийн 09:29 цагт Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Аянга буусан газарт Өлзийт сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч О.Намжирмаагаар ахлуулсан алба хаагчид очиж хохирлыг тогтоон ажиллаж байгаа гэж тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.