Нийгмийн

Хараацай шувуу айлын гэрт үүрээ засчээ

Хараацай шувуу айлын гэрт үүрээ зассан хэд хэдэн тохиолдол гарч байжээ. Үүний бас нэгэн тохиолдол нэгэн малчин айлын гэрт тохиосныг доорх зургаас харж болох юм.

Тус шувуу нь Африк тивээс гаралтай гэгддэг бөгөөд нэлээд хэдэн зүйлийн нүүдлийн хараацай байдаг аж. Хараацай нь шавжаар хооллох ба нисэж байхдаа агнадаг. Гэвч Зөгий болон хэдгэнэ авлахаасаа зайлсхийдэг аж. Мөн үр, жимсээр хооллодог төрөл бас бий. Үржлийнхээ үед сүрэглэн хосоо олж голын эргийн нүх, хуучин үүр, байшин барилгын өнцөг буланд шавраар үүр барих зэргээр үүрлэж өндгөө гаргадаг байна. Энэ тухай шувуу судлаачаас тодруулахад:

“Хараацай шувуу айлын гэр, байшин барилгын буланд үүрлэх нь хэвийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, начин шонхор болон бусад махчин шувуудаас ангаахайгаа хамгаалах, цаашлаад байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй борооноос хоргодож буй нэг хэлбэр нь гэж хэлж болно. Ингээд айлын гэрт байгаа хорхой шавжаар хооллож, харилцан үр ашигтайгаар байрладаг гэж хэлж болно” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

7
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
5 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Otgonbayar
Otgonbayar

mongol hvn gert shuwuu orj irehiig tseerledeg baisan ymsan… ewer hoshuutai amitan tejeedeggvi l gedegdee

Зочин
Зочин

baigaliin gamshigaas vr hvvhedee hamgaalj bna gj bhad ysn yum oilgodoggvi teneg yum be

Hend heregetei weeee
Hend heregetei weeee

Hiih vichih ym uneheer oldohoo bsan bololtoidog shuuu ene tgd hend heregtei ym

Зочин
Зочин

Sain ymuu muu ymuu gyls hriu

nijin setgel
nijin setgel

sain

Jargal
Jargal

Sainuu muu yu alin vee hu

Mmm
Mmm

Sain ch bish muu ch bish zuger l uure zasje bailgah uguin uurin shidver bize kk

Back to top button