НИЙГЭМ

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд зөвхөн гэр хорооллын өрхүүд хамрагдана

“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд орох иргэдийн бүртгэлийн талаар “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас мэдээлэл хийлээ.

АЛЬ НЭГ ИРГЭН БОЛОН БАЙГУУЛЛАГАД ДАВУУ ЭРХ ОЛГОХГҮЙ

НОСК ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долоодугаар сарын 22-нд бүртгэл эхэлж, 14 хоног үргэлжилнэ. Тодруулбал, наймдугаар сарын 5-ныг дуустал бүртгэлийн систем 24 цаг нээлттэй байх юм.  Хэзээ ч бүртгүүлж болох бөгөөд бүртгэлийн мэдээллээс нь шалтгаалж, эрэмбэлэгдэнэ.

nosk.ub.gov.mn хаягаас иргэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой.

Байрууд нь 68.59 мкв талбайтай гурван өрөө, 39.30 талбайтай хоёр өрөө,  49.23 хоёр өрөө гэсэн гурван төрөл бий. Аль нэг иргэн болон байгууллагад давуу эрх олгоно гэсэн ойлголт байхгүй, зуун хувь бүртгэлийн дагуу явагдана.

Иргэд квот олгох эсэх дээр их лавлаж байна. Жишээлбэл, багш нарт квот өгөх үү гэж байгаа. Үүнд албан ёсны хариулт өгөхөд аль нэг мэргэжил, байгууллагад давуу эрх олгохгүй бөгөөд 100 хувь бүртгэлийн мэдээллээр явагдана.

ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БОЛОН ОРОН СУУЦНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ШИЙДВЭР ГАРГАНА

Түрээсийн орон сууц нь агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийгдэж байгаа тул гэр хорооллын өрхүүд хамрагдана. Түүнчлэн анх удаа өмчлөх хэлбэр орж ирж байгаа. Энгийн түрээс нь зөвхөн түрээсээ төлөөд хугацаа нь болсон тохиолдолд байраа суллаж өгдөг, өөрийн өмч болгодоггүй байсан бол ЗГ-аас гарсан журмын хүрээнд таван жилийн хугацаанд төлбөрөө төлж өмчлөх боломжтой юм.  Цахим бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар зохион байгуулагдана.

Байранд орох дарааллын хувьд:

  1. Цахим бүртгэлд бүртгүүлнэ
  2. Сонгон шалгаруулалт явагдана
  3. Бичиг баримт хүлээн авна
  4. Гэрээ байгуулж байранд оруулна.

НОСК бол зөвхөн бүртгэлийн ажлыг хийж байгаа. долоодугаар сарын 22-оос цахим бүртгэлийг хийж эхэлнэ. Орон сууцны сонгон шалгаруулах комисс болон орон сууцны зөвлөл хуралдаж шийдвэр гаргана.

ӨМНӨ НЬ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭД ДАХИН МАТЕРИАЛ БҮРТГҮҮЛЖ ИРЭХГҮЙ БАЙЖ БОЛНО

Олон жилийн өмнө бүртгүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд Захирагчийн ажлын алба болон, Нийслэл, дүүрэг, хороо дээр бүртгүүлсэн байгаа. Тухайн бүртгэлтэй холбоотой иргэд бүртгэл хэвээрээ байх уу гэсэн асуулт тавьж байгаа. Манай байгууллагын зүгээс барьж байгаа зарчим гэвэл эхний ээлжинд бүх иргэдийг ижил тэгш, цахим орчноор бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Бүртгэлтэй холбоотойгоор Захирагчийн ажлын албанаас 5700 гаруй иргэдийн бүртгэлийн мэдээлэл манай байгууллагад шилжин ирсэн. Цахимаар бүртгүүлээд шаардлага хангасан иргэдийн материалыг татаж авах боломжтой. Өмнө нь бүртгүүлсэн иргэд дахин материал бүртгүүлж ирэхгүй байж болно. Тухайн иргэний материал хуучирсан тохиолдолд, шаардлагатай бусад материалуудыг шинээр авахыг анхааруулж байна. Олон жилийн өмнө материал өгсөн ахмадууд өнөөдөр нас өндөр болж, өмнөх нөхцөл байдлаасаа дордсон байх жишээтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувь хэмжээ ихэссэн гэх шалгаанаас болоод бүрдүүлэх материал бүртгэлийг шинээр цахим хэлбэрээр авч байгааг иргэд анхаарах хэрэгтэй.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛСАН НЬ ТОГТООГДВОЛ НОСК-ИЙН "ХАР ЖАГСААЛТ -Д ОРНО

Цалингийн, тэтгэврийн зэрэг зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдаж болно. Хамгийн гол нь иргэний орлого нь зээлээ төлөөд, түрээсээ төлж чадах хэмжээний орлоготой байх ёстой.

Хэрэв иргэд худал мэдээлэл өгч, бүртгүүлсэн байвал хар жагсаалтад орж, цаашид НОСК-иас зохион байгуулах арга хэмжээг оролцох боломжгүй болох юм. Тиймээс иргэд хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг анхаарна уу.

Иргэдийг найман ангиллаар бүртгэнэ. Уг найман ангилалд тодорхой тоог тавьсан тул бүртгүүлэхдээ гэр бүлээрээ сайтар ярилцаж, аль ангилалд бүртгүүлбэл сонгогдох боломж илүү вэ гэдгээ шийдэх нь зөв” гэлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-15 14:15

Thyroxine Medication Online Can Keflex Help A Toothache [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Che Effetto Fa Vente Cialis 10mg Proge

Холбоотой мэдээ

Back to top button