Нийгмийн

Цахим тоглоомын газруудыг үе шаттайгаар нээх захирамж гаргав

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг  баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гаргасан байна.

Захирамжид цахим тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, 16 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх зохицуулалтыг хийж, энэ сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээхийг заажээ. Мөн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол иргэн
Монгол иргэн
2020-08-30 20:12

Лай байгаадаа тэрний оронд цахим тоглоомын газрыг арай өөр юманд ашигл�##�даа энэ улс орныг хүчтэй болгохын төлөө

Холбоотой мэдээ

Back to top button