Нийгмийн

Цахим тоглоомын газар ажиллаж байна гэх дуудлагаар цагдаагийн байгууллага шалгалт хийж байна

Баянгол дүүргийн 12 дугаар хороонд цахим тоглоомын газар ажиллаж байна гэсэн дуудлага манай редакид ирсэн юм.

Бид уг мэдээллийн мөрөөр газар дээр ирэхэд цагдаа нар тухайн байранд хяналт шалгалт хийж байлаа. Цагдаагийн байгууллага мөн иргэнээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу 3-4 дүгээр хорооллын Бичилд байрлах үйлчилгээний зориулалттай уг байранд шалгалт хийхээр ирсэн байна.

Хаалга түгжээтэй байсан тул хаалгыг эвдэж дотогш орсон бөгөөд дотор хүн байгаагүй ч дөрвөн давхарт хэд, хэдэн ширээ тойруулан, мөрийтэй тоглож байсан дүр зурагтай байсныг тэнд ажиллаж буй цагдаагийн алба хаагчид бидэнд мэдээллээ.

Одоо тухайн барилгын бүх давхарт шалгалт хийж, бүх эд зүйлийг битүүмжлэх аж. Мөн тухайн байр хэнийх болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button