НИЙГЭМ

“Eguur.mn” сайт “Splice media” төсөлд Монголоос анх удаа шалгарч, амжилттай хэрэгжүүлэв

“Логоо” ХХК-иас эрхлэн гаргадаг “Eguur.mn” сайт “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн ҮҮР төв” төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Азийн медиа стартапуудыг дэмжигч “Splice media”-ийн тэтгэлэгт шалгарч, төслөө амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь “Facebook Journalism Project”-ын дэмжлэгтэйгээр энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжсэн юм. 

Азийн 30 гаруй орныг хамруулан хийсэн судалгаагаар, коронавирусийн халдварын нөлөөгөөр бүс нутгийн медиа компаниуд ирэх нэг жилийн хугацаанд ажлын байраа цомхотгох, үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоохоор төлөвлөж байгаа гэх ерөнхий дүн гарсан. Тиймээс “Facebook” компани Азид хэвлэл мэдээллийн стартап компаниудыг чадавхжуулах чиглэлээр дагнан ажилладаг “Splice Media” компаниар дамжуулан бие даасан хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусламжийн тэтгэлэгт хөтөлбөр олгосон юм. Энэхүү хөтөлбөрт Азийн 25 улсаас 163 компани хүсэлтээ явуулснаас 17 орны 56 компанид тусламжийн санхүүжилт олгогдсон байна. Эдгээрийн дунд Монгол Улсаас “Eguur.mn” сайт багтсанд манай хамт олон, “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн ҮҮР төв” НҮТББ талархаж байна. “Splice media”-ийн тэтгэлэгт Монголын хэвлэл мэдээллийн байгууллага анх удаа шалгарсан нь энэ. Бидний гаргасан энэ жимээр манай улсын олон хэвлэл алхаасай гэж ерөөе.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар “Eguur.mn” сайт санхүүгийн тогтвортой байдлаа улам бататган, ажилтнуудаа чадавхжуулан, коронавирустэй холбоотой мэдээллийг олон өнцгөөс бэлтгэн хүргэлээ.

Тухайлбал, “Ковид-19” тусгай цэс нээн, гадаадад гацсан монголчуудын тухай, коронавирусийн нөлөө Улаанбаатарт төдийгүй орон нутагт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар цуврал сурвалжилга бэлтгэсэн билээ.

Коронавирусийн халдварын тухай мэдээлэл Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал, Улаанбаатарт болж буй үйл явдлуудаар хязгаарлагдаж, редакцууд боловсон хүчнээ танаж, үйл ажиллагааныхаа цар хүрээг хумьж байсан үед энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нь зөвхөн манай сайтад төдийгүй уншигчдын маань, олон түмний мэдэх эрхийг хангахад нөлөө үзүүлснийг тодотгоё.

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн орон зай, өнгө төрхөө тодорхойлсон “Eguur.mn” сайт “Эгүүр”-ийн сэдэв”, “Үйлдвэрлэгч”, “Z үеийн дуу хоолой”, “Нэг сэтгүүлч-хоёр зочин”, “Эгэл бус амьдрал”, “Улс төрийн халуун сэдвүүд” зэрэг тогтмол нэрийн контентуудаараа уншигчдынхаа талархлыг хэдийнэ хүлээсэн. Үүний сацуу шинэ тутам хөгжиж буй подкаст, видео мэдээлэл, сонгодог жүжгийн булангуудыг хөтлөн явуулж байна.

Eguur.mn сайт хэвлэлийн зах зээл дээрх аль нэг холбоо, эвсэлд нэгдэлгүйгээр бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай редацки нэг жил гаруйн хугацаанд олон улсын алекса судалгааны дүнгээр Монголын өндөр хандалт бүхий 10 сайтад багтаж, олон нийтийн сүлжээнд эрэлттэй мэдээллийн хэрэгслээр нэрлэгдэх болсон.

Цөөн хүн амтай, хэвлэлийн зах зээл нь хязгаарлагдмал нөхцөлд сэтгүүлчид салбарынхаа эзэн байж, зарчимтай, хүнлэг, хувийн хэвшлээ дээдэлсэн сэтгүүлзүйг төлөвшүүлэх нь хамгаас чухал. Ийм чухал, сорилтын гэмээр цаг үед Eguur.mn сайт мэргэжлийн ёс зүйн зарчмаа барин ажиллахыг эрхэмлэж байна.

“EGUUR.MN” САЙТЫН РЕДАКЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
unshigch
unshigch
2020-09-09 09:12

eguur.mn хөөрхөн шүү

Зочин
Зочин
2020-09-09 09:34

Мундаг байна.
Амжилт хүсье танай хамт олонд.
Цаашид уншигч бидэнд хараат бус хэн нэгний гар хөл бололгүй сайн ажиллаж байгаад чинь т�##�архаж байна.

Уншигч
Уншигч
2020-09-09 10:01

ингээд хэвлэлүүд олон улсад замтай болж эхлээсэй. З�##�уу хэвлэл гэхэд танайх сайн

Туул
Туул
2020-09-09 10:17

Амжилт хүсье, дүү нараа

уншигч
уншигч
2020-09-09 11:49

Facebook ийн хөтөлбөрт хамрагдсан байна. Маш сайн

Зочинпен
Зочинпен
2020-09-10 07:05

Gm�##�ь нэг нам эвсэлийг дагадаггуй зев сэтгуул зуйг хегжуулж байгаа сайн сайт гэж боддог Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button