ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
АНХААР: Хүүхдийнхээ гар утсан дахь ТикТокийг устгаарай

ТикТок компаниас сүүлийн үед хэрэглэгчдийн амиа хорлож буй бичлэг сошиалаар тарж буйтай холбоотойгоор хэрэглэгчдэдээ анхааруулга хүргэжээ. Өнгөрөгч долоо хоногт Миссиссиппи мужид амьдардаг нэгэн эрэгтэй фэйсбүүк шууд лайваар дамжуулан амиа егүүтгэсэн хэрэг гарсан аж. Уг лайв бичлэгээс тасдсан бичлэг нийгмийн сүлжээгээр эрчимтэй цацагдаж эхэлсэн бөгөөд өнгөрөгч ням гарагаас ТикТокт тархаж эхэлжээ.
Хэдийгээр компанийн зүгээр амиа хорлолтыг өөгшүүлсэн агуулгатай зүйлсийг автоматаар устгаж байгаа ч, бүх бичлэгт хяналт тавьж чадахгүй байгааг хэлсэн байна. Иймд иргэдийг ойрын хугацаанд ТикТокоор зочлохгүй байхыг уриалсан аж.
Ялангуяа сошиалаар бичлэгийг шууд дамжуулах хэлбэрээр иргэдэд хүрч байгаа нь олон эрсдлийг дагуулж буйг онцлов.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.