СПОРТ

Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг хүлээн зөвшөөрч байна, монгол түмнээсээ уучлалт гуйя

Өнөө жилийн улсын наадамд шөвгөрсөн гурван бөхөөс допинг илэрсэн, тэдний нэг нь улсын аварга Н.Батсуурь гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр хэвлэлд хандлаа.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/3490717534300108

Н.Батсуурь аварга “Допингийнхоо хариуг өөрийн биеэр зарлая гэж ирлээ. Би энэ жил улсын наадамд үзүүрлэн, “Тод сайхан” гэдэг чимэг авсан. Хариу ирж, допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрч байна. Допингийн хариу үнэн, зөв гарсан. Өнөөдөр би допингийн хариугаа бичгээр авсан. Би 10 удаа допингийн шинжилгээ өгсөн. Энэ удаа допинг илэрсэнд анх удаа гайхсан. Надаас допингийн төрлийн Триметазидини гэдэг эм маш бага хэмжээгээр илэрсэн. Энэ бол зүрхний эм. Монголын эмийн санд нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/335014494286332

Миний уух юманд нууцаар хийсэн гэж хардаж байна. Би үнэхээр допинг хэрэглэсэн бол улсын наадамд үзүүрлэхгүй. Тавын даваанд унаад, шинжилгээ өгөхгүй байж болох байсан. Допинг хэрэглэх ямар шаардлага надад байхгүй. Хайнга, анхаарал болгоомжгүй байсан нь миний буруу.

Би ямар нэгэн шийтгэл хүлээхэд бэлэн байна. B сорьцын шинжилгээ өгөхгүй. А, B хоёр шинжилгээ зөрсөн түүх үгүй.

Монгол түмнээсээ уучлалт хүсье (Босон зогсож байгаад мэхийв). Хоол хүнсээ, эмийг маш болгоомжтой хэрэглэж байгаарай гэж залуустаа захъя” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hihi
hihi
2020-09-14 14:17

ene nuhur iim amarhan huleen zuvshuurch bna gedeg urdiin tsol avahdaa doping hereglesen bh ni tegeed teriigee ilrehees aigaad iim hurdan buuj ugch dee

Монгол
Монгол
2020-09-14 18:12
Reply to  hihi

Харин ээ???????????????

Зочин
Зочин
2020-09-14 17:27
Reply to  hihi

Бие ийн бяраас гадна оюуны бяртай байх гэж энийгээ хэлдэг юм эргүү дагз минь

Zochin
Zochin
2020-09-14 16:53
Reply to  hihi

Tegeed yahii guriih baisiimuu? Deej solison, solongosiin laboritari hudlaa shinjilgee hiisen, miniih bish ehneriinh ene ter geel...
Avarga maani undesnii bohiin avarga geheesee omno estoi jinhene chanartai er hun shuu. Shudarga, novshiin zand durgui, muuhai yumtai evlerehgui, zorigtoi, siireg tolgoitoi, hariutslagatai, hodolmorch, orchin tsagiin jinhene mongol er hun shuu. Bok tek yahav ee ene chanaraa l bitgii aldaarai zamaa bitgii hazaigaaraii . Buh erchuud maani iim l baih boltugai!

Зочин
Зочин
2020-09-14 14:55
Reply to  hihi

teneg min bainga l buh barildaand ugch bgaashde

zochin
zochin
2020-09-14 14:38

za yahav dee.er hun genedee l biz.uuchlal husch bgaa ni mundag bn.Er hun

Amraa
Amraa
2020-09-14 14:42

Manai mongol boh gutamshig boldee batsuuri awraga dopin hergelsen vnen uls shagnalaa butsaagaad awiya shagnaliin amidarliin tvwshin dooguur orhod huwaaj ogiyo.Huuli ydarsan negend vilchildeg batsuuri bol teneg boh ym daa.

Зочин
Зочин
2020-09-14 15:01

Допинг хэрэглээд нутгаасаа аварга төрүүллээ????????????

zochin
zochin
2020-09-14 15:33

Hun abch shidej gemteegeed bsan,doping l heregledeg hun bj de. Ner hund budaa. Er ni mongol buh iim l bn,tsaashid yana da.

зочин
зочин
2020-09-14 15:43

нэг наадмаар хамрын цус нь гараад л үзээд байсан шүү

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-14 16:41

Шинжилгээ өгөхөө мэдэж байж юү гэж допинг хэрэглэх юм бэ.
Хэн нэг нь хоролсон байх магадл## өндөр бөйна.

Зочин
Зочин
2020-09-14 18:16

Ирсэн шинжилгээний хариуг мөнгөөр цэвэрлэчихдэг юм болов уу?

Siroj
Siroj
2020-09-14 18:09

Mongoloor duuren shouchid. Xze xogjxiin ene uls chne

Зочин
Зочин
2020-09-14 18:43

Батсуурь -Хоол хүнсээ, эмийг маш болгоомжтой хэрэглэж байгаарай гэж з##уустаа захия гэжээ. Тэр захиас анхааруулгыг нь Оюунболд тэргүүтэй допингийн асууд##д холбогдсон олон бөх анхаарч санаж явах хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-09-15 07:14

Энэ дэлдэн бор хүү эцэж цуцашгүй юм шиг л цусаа урсгаад улсад түрүүлж байсан саяхан.Аварга болохдоо ч цусаа урсгаад л авсан. Хор хожуу илэрлээ. Аргагүй хууль зүйн сайд, ерөнхий прокурор артай, допингийн төвд хөлтөй, хурд гэсэн мөнгөний үүсгэвэртэй хүн байлаа. Тод чтмгийг даян БОЛГОХ нүүдэл дөрвөд хүний бантан эхэллээ.

Зочин.
Зочин.
2020-09-15 07:14

Энэ дэлдэн бор хүү эцэж цуцашгүй юм шиг л цусаа урсгаад улсад түрүүлж байсан саяхан.Аварга болохдоо ч цусаа урсгаад л авсан. Хор хожуу илэрлээ. Аргагүй хууль зүйн сайд, ерөнхий прокурор артай, допингийн төвд хөлтөй, хурд гэсэн мөнгөний үүсгэвэртэй хүн байлаа. Тод чтмгийг даян БОЛГОХ нүүдэл дөрвөд хүний бантан эхэллээ.

Холбоотой мэдээ

Back to top button