ДЭЛХИЙ

Индонезид болсон бослогын улмаас 400 гаруй хүн баривчлагджээ

Цар тахлын улмаас эдийн засгийн хүнд цохилтод орсон Индонези улсад шинэ хөдөлмөрийн хууль баталсан нь ард иргэдийнх нь дургүйцлийг ихэд хүргэсэн байна. Уг хууль нь зөвхөн бизнесийн ашиг хонжоо харсан, хүрээлэн буй орчинд аюултай хууль гэж тэд үзэж байгаа юм.

Нийслэл Жакартад хоёр өдөр дараалан жагсаал болж цагдаа нар 400 гаруй хүнийг түр саатуулаад байгаа юм. Өнгөрсөн лхагва гарагт (2020.10.07) 12 газар жагсаал цуглаан болсон бөгөөд зарим тохиолдолд босогчид молотов коктейль болон мэсээр зэвсэглэсэн байжээ. Жагсагчдыг тараахаар цагдаагийн албаныхан нулимс асгаруулагч хий, даралттай ус ашигласан байна.

Жагсагчдыг тайвшруулахаар эдийн засгийн сайд Айрланга Хартато өнгөрсөн лхагва гарагт (2020.10.07) “Бид цалингийн хэмжээг огт доошлуулахгүй” хэмээн хэлсэн байна.

                                                                                           Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button