Нийгмийн

ТАНИЛЦ: Химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрхмүүд

2020 оны Нобелийн шагналын эзэд өнгөрсөн даваа гарагийн өдрөөс /2020.10.05/ эхлэн тодорсоор буй. Одоогийн байдлаар эм болон физикийн чиглэлээр нийт зургаан эрдэмтэн судлаачид Нобелийн шагнал хүртээд байгаа юм.

Тэгвэд өчигдөр Химийн салбарт Эммануэл Шарпэнтиер болон Женифер Доуна нар Нобелийн шагнал хүртчээ. Тэд амьд организмийн геномыг маш өндөр нарийвчлалтай засварлаж болдог “CRIPSR” генетикийн технологийг нээснээрээ Нобелийн шагналыг хүртсэн байгаа аж.

“CRIPSR” нь генетикийн маш хүнд өвчнүүдийг анагаах чадалтай технологи байж магадгүй байгаа юм. Дан ганц өвчнийг анагаах бус ирээдүйд эл технологи сайн хөгжих юм бол бид нүдний, үсний өнгө гэх мэт маш олон зүйлсээ өөрчилж ч болох хэмжээний ач холбогдолтой нээлт ажээ. Ингэснээрээ тэд нэг чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн анхны хоёр эмэгтэй болж байна.

Өнгөрсөн даваа гарагт (2020.10.05) Гепатит C вирусийг илрүүлсэн гурван судлаач эмийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн. Харин мягмар гарагийн өдөр (2020.10.06) физикийн чиглэлээр мөн гурван эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн билээ.

                                                                                        Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button