НИЙГЭМ

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг хайсаар байна

ХОНОГИЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Улаан-Хад” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн зүгт 150 км-т, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ тус аймгийн Мандал сумын харьяат иргэн Ц /65 настай, эрэгтэй/, С /47 настай, эрэгтэй/ нар 09.26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 19 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.06-ны өдөр иргэн Ц-г эсэн мэнд олсон. Иргэн С-ийг 10.07-ны өдрийн 07:30 цагаас эхлэн самарчидийн 7 отогоор орж, 18 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:33 цагт түр зогсоосон. 10.08-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн. Тухайн газар нь 10.06-ны өдөр цас орсон болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button