ДЭЛХИЙ

Трамп Нобелийн Энх тайвны шагналд дахин нэр дэвшлээ

Бид ерөнхийлөгч Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвших бүрд мэдээлсээр буй. Тэрбээр нэг жилийн дотор гурван удаа энх тайвны шагналд нэр дэвшээд байна. Трампыг анх Норвегийн Парламентын гишүүн нэр дэвшүүлсэн, түүнээс хэд хоногийн дараа Шведийн Парламентын нэгэн гишүүн мөн Трампыг нэр дэвшүүлсэн юм. Дараагаар нь Европын Парламентийн гурван гишүүн Европын Холбоо АНУ-ын ерөнхийлөгчийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргасан билээ.

Тэгвэл Финланд гаралтай Европын Парламентын гишүүн Лаура Хухтасаари Трампыг энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгаа гэдгээ Нобелийн Комисс руу бичсэн захидал дээрээ илэрхийлжээ. Тэрбээр захидалдаа, Израйл – Бахрайн, АНЭ болон Косова – Сербийн энхийн гэрээг дурдсан бөгөөд “Трамп хилийн хамгаалалтаа сайжруулснаар үндэсний аюулгүй байдлаа хадгалсан” хэмээжээ.

Шагналыг хүлээн авагч 2021 оны аравдугаар сард тодрох ажээ.

                                                                                                      Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button