НИЙГЭМ
QR кодоос өөр нэр, зураггүй дэвшигч

НИТХ-ын сонгуулийн 5-р тойрогт, Баянзүрх дүүргээс нэр дэвшигч Т.Энхбаяр сурталчилгааны самбараа орчин үелэг, өвөрмөц хэв маягаар хийжээ. Өөрийнхөө ямар ч нэр, зураггүй, зөвхөн QR код бүхий самбар байршуулж, доор нь “Эрхэм сонгогч та аппликейшн ашиглан дээрх кодыг уншуулж, миний цахим мэдээлэлтэй танилцана уу” гэж бичсэн байна.
Сонгогчид сонирхон тус кодыг гар утсаараа уншуулбал түүний нэрийн сайт руу шилжиж байна. Ингээд Т.Энхбаярын тухай холбогдох бүх мэдээлэл гарч ирэх ажээ.
Г.САНСАРМАА