ДЭЛХИЙ

Цахилгаан соронзон орныг чихрийн шижингийн эмчилгээнд ашиглаж мэднэ

Судлаачид цусан дахь сахарын хэмжээг зохицуулах шинэ арга нээсэн байж магадгүй гэнэ. “Iowa” мужийн судлаачид чихрийн шижинтэй хулганыг, тогтмол цахилгаан, соронзон оронд хэдэн цагийн турш байлгахад цусан дахь сахарын хэмжээг нь тогтмол түвшинд барьсан байна.

Цахилгаан соронзон орон хүрээлэн буй орчинд хаа сайгүй байдаг ч амьд организмуудад ямар нөлөө үзүүлдэг талаар сайн судлагдаагүй аж.

Судлаачид цахилгаан соронзон орон хулганад хэрхэн нөлөө үзүүлж байгааг ажиглан үүнтэй адилаар хүний элгэний эсийг ЦХО – д зургаан цаг байлгажээ. Уг туршилтийн үр дүнд инсулины мэдрэг чанар сайжирсан бөгөөд энэ нь ЦХО хулганад үзүүлсэн шиг үр дүн хүмүүст үзүүлж буй гэж хэлж болох юм байна.

                                                                                                      Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button