Нийгмийн

Ш.Оргилыг Сэлэнгэ аймгийн Засаг даргаар улираан сонгожээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болж, Сэлэнгэ аймагт МАН ялалт байгуулсан.

Тэд Засаг даргаараа Ш.Оргилыг улираан сонгох шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Аймгийн Засаг даргад Ш.Оргил, О.Дамдинпүрэв нар нэр дэвшин өрсөлдөж, хуралд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь Ш.Оргилыг дэмжсэн байна.

Гэхдээ уг шийдвэрийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдах аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэн батлах аж.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button