ДЭЛХИЙ

АНУ, Тайванд зэвсэг худалдах болсон нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэв

Ерөнхийлөгч Трампын засаглал дор Вашингтон-Тайпей хоёрын харилцаа сайжирсаар ирсэн нь Хятадын засгийн газарт тийм ч таатай биш байгаа билээ.

Тэгвэл Трампын засаглал өнгөрсөн лхагва гарагт пуужин, их буу гэх мэт зэр зэвсгүүдийг Тайванд  худалдах болсноо мэдэгджээ. Нийтдээ 1,8 тербум ам.долларын үнэтэй цэргийн хэрэгсэл, зэвсэг Тайван худалдаж болох болсон аж. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн БНХАУ Тайваныг эзэлж авахад бэлэн биш байгаа гэхдээ Тайванчууд хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй гэжээ.

Уг мэдэгдлийг БНХАУ-ын гадаад хэргийн сайд Зао Лижиан шүүмжлэн Тайванд зэвсэг худалдах нь “БНХАУ-ын дотоод хэрэгт ноцтойгоор оролцож буй хэрэг, ингэснээрээ Хятадын бүрэн эрх болон үндэсний аюулгүй байдалд халдаж байна. Энэ үйл явдал АНУ-БНХАУ хоёрын харилцаа холбоон болон Тайваны зурвас дахь нөхцөл байдлыг хүндрүүлнэ. Хэрэг явдал яаж өнгөрөхөөс хамаарж Хятад улс хариу өгөх болно” гэжээ.

                                                                          Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button