Нийгмийн
Бангладеш улсын хамгийн том олон улсын кино наадамд “The Woman” шалгарчээ

“Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “The Woman” уран сайхны кино Бангладеш улсын хамгийн том олон улсын кино наадам болох “19th Dhaka Internatiol film festival 21 official selection”-д шалгарчээ.
Тус кино кино энэ оны оны долдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа БНСУ-ын Сөүл хотод зохиогдож байгаа CAFF 2020 кино фестивальд оролцож, анхны шагналаа хүртэж байсан бөгөөд Лондон хотноо жил бүр зохиогддог “International British Film Festival” кино наадам, яармаг худалдаанд оролцож, “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг Ч.Ундрал, “Шилдэг туслах дүр”-ээр Т.Борхүү тодорсон билээ.
Мөн энэ долоо хоногт эхэлсэн “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, "Шилдэг продюсер" шагнал хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАНГЛАДЕШ ДОРЖХАНДЫН УУГУУЛ НУТГААС ЦОМ ХҮРТЖЭЭ. АМЖИЛТ ХҮСЭЖ БАЯР ХҮРГЭЕ.