НИЙГЭМ

“Ирэх жил ХААИС-ийг Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ”

Өнөөдөр /2020.10.26/ БШУЯ-наас ойрын хугацаанд боловсролын салбарт хийгдэж буй цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ их, дээд сургуулиудтай холбоотой зарим асуудлаар тайлбар өглөө.

БШУЯ-наас төлөвлөгөөт шалгалтын явцад нэр бүхий 12 их, дээд сургуулийг тодорхой асуудлын хүрээнд шалгасан. Тэдний зарим нь шалгалтыг давсан бол зарим нь даваагүй, зөвшөөрлөө цуцлуулах хэмжээнд буй. Энэ талаар сайд Л.Цэдэвсүрэн, “Таван их, дээд сургууль тусгай зөвшөөрлөө цуцлуулах хэмжээнд байна” гэж ярьсан юм.

Манай сайт төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан 12 их, дээд сургуулийн нэрийг үүний өмнө зарласан билээ.

Харин БШУЯ-ны Дэд сайд Г.Ганбаяр, нэр бүхий 12 сургууль бүгд хаагдах мэтээр буруу ойлгож болохгүй гэсэн нэмэлт тайлбар өглөө.

Мөн ирэх жил ХААИС-ийг Дархан хот руу, ШУТИС-ийг Эрдэнэт хот руу нүүлгэх тухай ярьсан юм. Тодруулбал, ХААИС-д бэлтгэдэг дөрвөн хөтөлбөрийг Дарханд шилжүүлэх аж. Харин ШУТИС-ийн тухайд Эрдэнэт үйлдвэрийн түшиглэж ийн нүүлгэх ба үүнээс гадна уул, уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудыг говийн аймгууд руу нүүлгэх ТЭЗҮ боловсруулж байна гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Их дээд сургуулийн нүүлгэх юм бол улаанбаатарт бга хувийн их дээд сулгуулийг цөмийг нь хаах хэрэгтэй Учир нь хувийн сургуулийд руу улсын сургуулийн багш мэргэжилтнүүд ихээр шилжиж хотод үлдэх гэнэ Энэ нь улсын сургүүлийн чанарыг маш ихээр муутгана улмаар улсын их дээд сургуулиудын систем сүйрэн унах болно

Zochin
Zochin
Reply to  Зочин

Bagsh nar oron ger ur huuhdee orhiod yvahgui. Chanargui mergejilten beltgehnee.Erdenetiin,Goviin uurhaichid hicheel zaahnee .Bagsh nar tomiloltoor ochij haagii helbereer .....

Холбоотой мэдээ

Back to top button