ДЭЛХИЙ

“МОНГОЛЧУУДААС УУЧЛАЛ ГУЙ”: Эсрэг багийн тамирчдаа “Тэнэг монгол” гэж зүхдэг Макс Ферстаппен

“Формула-1” уралдааны Португаль дахь Гран При шалгаруулах тэмцээн саяхан болоод өнгөрсөн билээ. Тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр “Ред Булл” багийн нисгэгч Макс Ферстаппен, “Мерседез” багийн Ланс Строллтой мөргөлдөж замаасаа гарсан. Харин үүндээ уурлан, “Сохор юм байх даа? Ямар тэнэг амьтан бэ, яадаг монгол вэ?” гэж хэлсэн юм.

Тэр өмнө нь 2017 оны АНУ-д зохион байгуулагдсан Гран При тэмцээний үеэр мөн “тэнэг монгол” гэдэг үгийг хэрэглэж байсан аж.

Ингэж ёс бус үг хэлсэн нь дэлхий даяар буй “Формула-1”-ийн үзэгчдийн шүүмжлэлийг ихээр хүртээд байна. Сэтгүүлчид түүнээс энэ талаар асуухад Макс, “Миний асуудал биш, надад хамаагүй” гэж хариулжээ. Төд удалгүй тэрбээр, “Би муу зүйл бодож ингэж хэлээгүй” гэсэн байна.

1866 онд Английн эмч Лангдон Даун 21-р хромосомын илүүдлийн өвчинг “Дауны синдром” гэж нэрлэсэн билээ. Уг өвчтэй хүмүүсийн нүдний гадаад өнцөг дээш ташуу, чихний хэлбэр алдагдсан байдаг. Уг өвөрмөц нүүрний бүтцийг Л.Даун бичихдээ, монгол төрхийн хүмүүстэй төстэй хэмээн бичиж, уг өвчнийг “Монгол төрхийн тэнэглэл” гэж нэрлэсэн нь хожим барууны орнуудад “Монголизм / Монголоидная идиотия / Mongoloid” гэх нэршил үүсэхэд нөлөөлсөн байдаг.

Тэгвэл “Mongol Identity” байгууллагаас Макс Ферстаппенд захидал илгээж, монголчуудаас уучлалт гуйхыг шаарджээ.

Ил захидалд :

“Эрхэм хүндэт Макс Ферстаппенд, “Mongol Identity” байгууллагын өмнөөс хандаж байна. Манай байгууллага дэлхий дахинд “Монгол” гэх үгийн тухай мэдлэгийг сайжруулж, өнгөрсөнд буруу утгаар ашиглагдаж байсан явдлыг таслан зогсоох зорилготой юм. Энэ сарын 24-ний өдөр та бэлтгэлийн үеэрээ,  “Ямар тэнэг залуу вэ? Үнэхээр л Монгол юм даа” гэж хэлсэн. Монгол гэдэг үгийг доромж утгаар ашигласанд бид таагүй байр суурьтай байгаагаа үүгээр илэрхийлье. “Формула-1”-ийн зохион байгуулагчид энэ асуудлаар танд ямар нэг арга хэмжээ аваагүй нь биднийг их гайхшрууллаа. “Монголоид” гэж Дауны синдромтой хүмүүсийг нэрлэдэг байсныг ДЭМБ 1965 онд “Арьс өнгөөр” ялгаварлаж буй үйлдэл хэмээгээд хориглосон байдаг. Эцэст нь бид таныг Монголын ард түмнээс уулчал гуйхыг хүсэж байна. Монгол гэдэг үгийг жинхэнэ зөв утгаар нь хэрэглэхийг хүсье” гэж бичжээ.

Уг захидлыг өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.10.25) илгээсэн бөгөөд үүнээс хоёр өдрийн дараа (2020.10.27) “Ред булл”-ээс Макс Ферстаппенд өрсөлдөгчдийгөө доромжлохгүй байх талаар сануулга өгсөн байна. “Ред Булл” багийн нисгэгчдийг хариуцдаг Хелмүт Марко уг асуудал дээр, “Бид Максд дахин ёс бус авир гаргахгүй байх талаар сануулга өгсөн” гэжээ.

Харин Макс захидалд хариу өгөөгүй байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 28, 2020 12:46

Тэнэг нь тэгээд худлаа юмуу

Идао
Идао
10 сар 28, 2020 21:37
Reply to  Зочин

Худлаа эргүү �########�каа

Зочин
Зочин
10 сар 28, 2020 18:25
Reply to  Зочин

Бас нэг тэнэг нь чи юм байн�##�даа

Зочин
Зочин
10 сар 28, 2020 13:14
Reply to  Зочин

Харин тийн, захиа бичээд хэрэггүй л байсын,

Зочин
Зочин
10 сар 28, 2020 13:17

Тэнэг гэдгээ дэлхий нийтэд баримт жишээгээр дэлгүүлэх гээгүй л юм бол захид�##� бичиж яахнавдэ. Тэгээд ч монгол хүн ямар ганц Монгол улсад байдаг биш.

Зочин
Зочин
10 сар 28, 2020 14:29

Ugaasaa uher mongolchuud delhii dayar teneg gedgee gaihuulaad yahavdee delhii medej bgaa

Badarch taxar
Badarch taxar
10 сар 28, 2020 19:09

Mongol gedeg howor neriig delhiid gargasand mongolchuud oorsdio bayarlah eiostoi ene zaluud 10000 nogoon og

Тэнэгүүдиин орноос
Тэнэгүүдиин орноос
10 сар 28, 2020 21:35

Тэрз�##�уу чинь өөрөө монголдаунтай тэнэг нөхөр бна.

м
м
10 сар 28, 2020 21:41

bid uhalag shv

Зочин
Зочин
10 сар 28, 2020 22:36

Ter red bullyg n uuhaa bolichih

Зочин
Зочин
10 сар 29, 2020 00:26

Одоо бүүр хэн дуртай нь Монголчуудыг доромжилдог болжээ Ёс зүйтэй хүн бол �##�ь эрт уучил�##�т гуйцан байгаа ёстой өөрөө усан тэнэг өөрийгөө юу гээд бодцон юм бэ

12345
12345
10 сар 29, 2020 04:05

Бидэнтэй тэнэгээрээ өрсөлдөх үндэстэн дэлхийд �##�га даа.

Жолооч
Жолооч
10 сар 29, 2020 06:32

Удахгүй мөргөлдөөд машин дотроо шатаж үхэх нигууртай юм бна. Хөөрхий ум ма ни бад мэ хум.

Irgen
Irgen
10 сар 29, 2020 08:12

Ulaanbaatar xotiin gudamjind yavj baigaa machini jolooch nariin aviriig xarval ta yu gej xelex ve?

666
666
10 сар 29, 2020 22:45

dead

Холбоотой мэдээ

Back to top button