Нийгмийн

Жүдогийн тамирчин, Ерөнхийлөгчийн хамгаалагч Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийн засаг дарга болжээ

Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал болгосон юм.

Б.Ариун-Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгаалагч, маш ойрын хүнээр ажиллаж байсан, олон жил дагасан хүн гэдэг. Мөн тэрбээр аймгийн АН-ын даргаар 2017 оноос хойш ажиллаж байгаа аж.

ОУХМ Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын найман удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан” дэлхийн цомын мөнгө, Зүүн Азийн наадмын хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай тамирчин хүн юм.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-05 23:20

женко улсын ерөнхийлөгч бол биш

Зочин
Зочин
2020-11-06 12:00
Reply to  Зочин

чи амиа хорлоочэээ ккккк

Зочин
Зочин
2020-11-06 12:01

Мундаг з�##�ууд баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button