Нийгмийн

ИРГЭН Х: “Энхсаран”-д 24 хоног усанд орсонгүй, ор хөнжлийн даавуугаа сольсонгүй

“Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас халдвартай иргэн гэртээ гарч, Монгол Улс дотооддоо халдвар алдаад байна. Албаныхан тус сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн гэж мэдээлж байсан ч тэнд 100-аад хүн тусгаарлалтад байгаа юм байна. Улмаар тусгаарлалтын 21 хоног аль хэдийн дуусч, дахиад гурав хоночихоод байхад гаргах тухай огт ярихгүй байгаа хэмээсэн юм. Ингээд тэнд тусгаарлагдаж байгаа иргэн Х-тэй ярилцлаа.

-Сайн байна уу. Та “Энхсаран” сувилалд одоо ч тусгаарлагдаж байгаа юм уу?

-Тийм ээ. Энд 100 хүн тусгаарлалтад байна.

эзээ тусгаарлагдсан юм бэ?

-Би 10-р сарын 24-ний Франкфуртын нислэгээр ирсэн. Энд тусгаарлагдаад 24 хонож байна.

 -Тэнд байсан бүх хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлээгүй юм уу?

-Хэвлэлээр Энхсаранд байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн гэж яриад байсан. Шилжүүлээгүй 100 хүн байна. Асуудал гарсан гуравдугаар блокт нь байсан хүмүүсийг шилжүүлсэн юм шиг байна билээ.

-Халдвар хамгааллын дэглэм алдагдсан гээд байгаа шүү дээ. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ сувилал дотроо дөрвөн блоктой юм билээ. Гуравдугаар блокт нь халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас халдвартай хүн тусгаарлалтаас гарч, одоо ингэж алдаад байгаа гэж сонссон. Бидний байгаа блок ямар ч асуудалгүй. Гэтэл тусгаарлалтын хугацаа өнгөрчхөөд байхад гаргадаггүй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дахиад гурав хонууллаа. Халдвар авхуулах гээд байгаа юм уу мэдэхээ байлаа.

-Нийтийн халуун усанд оруулдаг гэсэн үү?

-Халдвар тархсан гуравдугаар блок нь нийтийн халуун устай юм гэсэн. Манай энэ блокт тийм халуун ус ч байхгүй юм шиг байна. Усанд орохгүй 24 хонолоо. Хамаг бие загатнаад, бясаа хазаад хэцүүхэн байна. Ор хөнжлийнхөө даавууг ч 24 хоног сольсонгүй.

антай адил гарах хугацаа нь болчихсон хэдэн хүн байна вэ?

-100 хүн байна.

а өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?

-Дөрвүүлээ.

-Нэг өрөөнд олуулаа орох нь эрсдэлтэй шүү дээ?

-Ямар л олиг байх вэ дээ. Бид чинь уг нь өөрсдөө мөнгөө төлсөн хүмүүс шүү дээ.

-Ер нь халдвар хамгааллын дэглэм ямархуу байна вэ. Яагаад халдвар тарсан гэж та хардаж байна вэ?

-Тэр блокт тусгаарлагдаж байсан хүмүүс хоорондоо өрөөгөөрөө орж гарч, хоол унд идэж, тоглосон сураг байсан. Бас тэр нийтийн халуун уснаасаа л халдвар тарсан байх.

-Танай блокт асуудалгүй байна уу. Хоол хүргэдэг хүнээс ч халдвар тарсан байж магадгүй гэж яригдаж байгаа. Хоол хүргэдэг хүн та бүхэнтэй ямар зайнаас яаж харьцдаг вэ?

-Бид их дэг журамтай байгаа. Хоол хүргэдэг дүү нар дүрмийн дагуу хамгаалалтын хувцастай холоо тараадаг.

угацаа нь болчихоод байхад гаргахгүй байгаа шалтгаанаа хэлсэн үү?

-Хэлэхгүй байна. Ямар ч мэдээлэлгүй байна. Өчигдөр дахин шинжилгээ авсан. Хариу нь өнөөдөр гарна гэсэн. Тэгчихээд зурагтаар ярихдаа хүмүүсийг нь шилжүүлсэн, "Энхсаранг" хаасан гэж худлаа яриад байх юм.

-Та бүхэн гэртээ гараад 14 хоног дахин тусгаарлагдана гэдгээ мэдэж байгаа биз дээ?

-Мэдэж байгаа. Тиймээс танай сайтаар дамжуулж "Энхсаран" сувиллын дөрөвдүгээр блокт тусгаарлагдаж байгаа ямар ч халдваргүй иргэдээ гаргаж, гэрийн тусгаарлалтад шилжүүлэхийг УОК, Засгийн газарт уламжилж байна. Заавал ингэж тамлах хэрэг байна уу. Бид ч яахав эрчүүд. Энд байгаа хүүхэд, эмэгтэйчүүд их л хэцүү байна. Хүний эрх ноцтой зөрчигдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button